Фред (хөлбөмбөгчин)

Фред

Фред 2013 оны Холбоодын цомын
"мөнгөн шаахай" шагналыг гардаж буй нь
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФредерико Шавес Гедес
Төрсөн огноо1983 оны 10 сарын 3 (1983-10-03) (40 настай)
Төрсөн газарБразил, Минас Жерайс,
Теофило Отони
Өндөр1.86 метр[1]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багФлуминенсе
Дугаар9
Өсвөрийн баг
1988–2002Атлетико Минейро
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2002–2004Атлетико Минейро26(9)
2004–2005Крузейро43(41)
2005–2009Лион88(34)
2009–Флуминенсе194(121)
Шигшээ баг
2005–Бразил33(16)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 12 сарын 10.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 5

Фред (порт. Fred) хочтой Фредерико Шавес Гедес (порт. Frederico Chaves Guedes, 1983 оны аравдугаар сарын 3-нд Минас Жерайс мужийн Теофило Отони хотод төрсөн) — Бразилын хөлбөмбөгчин бөгөөд Флуминенсе болон Бразилын шигшээд тоглодог. Дэлхийд өөрийгөө Атлетико Минейро, Вила Новагийн тоглолтонд 3.17 секундэд гоолдон таниулсан.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Фред мэргэжлийн гараагаа эхэлсэн Америка Минейродоо Сери А болон Сери Б-гийн 51 тоглолтонд 2001-2004 онд 45 бөмбөг, Сери А-гийн Крузейрод 2004-2005 онд 71 тоглолтонд 53 бөмбөг оруулсан гайхам үзүүлэлттэй. Түүнийг Европын шилдэгүүдээс италийн Миланаас урьтан францын Лион нутаг нэгт Крис болон Жуниньо Пернамбукано нартай элсүүлсэн түүхтэй. Сайн довтлогчидтой Лионы өмнөөс 119 тоглолтонд 41 бөмбөг оруулсан Фред 2009 онд чөлөөт наймаагаар Флуминенсед элссэн.[2] Гоолыг хангалттай оруулах болсон Фредийн баг лигийн түрүү авахын хажуугаар 2012 онд лигийн мэргэн буучаар (20) шалгарсан.

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

2005 оны дөрөвдүгээр сарын 27-нд Бразил, Гветамалын нөхөрсөг тоглолтонд Фред сэлгээнээс анхны гараагаа хийж байв. Тухай оны арванхоёрдугаар сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмиратыг нөхөрсөг тоглолтонд бут ниргэхэд (8–0) анх гоолджээ. Фред 2006 оны ДАШТ-нд Австралийн (2-0) хаалгыг мялаав. 2013 оны Холбоодын цомын шувтаргад Испанийг ялахад (3-0) Фред дубльдсэн.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Багийн
Хувийн
  • Бразилын АШТ-ий шилдэг тоглогч: 2004
  • "Алтан шаахай" (Плакар сэтгүүл): 2005
  • Бразилын АШТ-ий мэргэн бууч: 2012 (20 гоол)
  • 2013 оны Холбоодын цомын бэлгэдлийн баг (ФИФА)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Fred - Profile". Confederations Cup Brazil 2013. FIFA.com. Retrieved 21 January 2014.
  2. Фред подписал пятилетний контракт с «Флуминенсе» Новость на сайте Чемпионат.ру от 1 марта 2009 года

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Загвар:Флуминенсе багийн бүрэлдэхүүн Загвар:2006 оны ДАШТ-д Бразилын хөлбөмбөгийн шигшээ