Jump to content

Фрейзер Валлигийн их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фрейзерийн Валлигийн их сургууль (Англи: University of the Fraser Valley, UFV) нь өмнө Фрейзер Валлигийн их сургууль-коллеж, Фрейзер Валлигийн коллеж гэж нэрлэгддэг байсан бөгөөд Канадын Бритиш Колумби мужийн Абботсфорд, Чиливак, Миссион ба Хоуп хотуудад оюутны хотхонтой улсын их сургууль юм.

1974 онд Фрейзер Валлигийн коллеж нэртэйгээр үүсгэн байгуулагдсан нь Фрейзер Валлигийн орон нутагт мэргэжлийн сургалтыг өргөжүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй юм. 1991 онд эрдмийн зэрэг олгох статустай их сургууль-коллеж болсон. Фрейзер Валлигийн их сургууль-коллеж хурдацтай хөгжиж, Канадын хамгийн том их сургуул-коллежийн нэг болжээ. Бүс нутаг болон тус мужид дээд боловсролын хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрч, 2008 оны 4-р сарын 21-нд мужийн засгийн газар их сургуулийн эрхийг олгосон байдаг. Жилд 15,000 гаруй оюутан элсүүлдэг.

UFV нь арван судалгааны төв, хүрээлэн байдаг юм. Мөн Чилливак кампуст Бритиш Колумбийн Хөдөө аж ахуйн шилдэг төв байрладаг. UFV-д ялангуяа Хүнс, тариалангийн талбайн инновацын төв, Өмнөд Ази судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудын үйл ажиллагаагаар бүс нутгийн тулгамдсан асуудалд төвлөрөн судалгааны ажил явуулдаг байна.