Jump to content

Фридрих Ланг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фридрих Кристиан Антон Ланг (герман. Friedrich Christian Anton Lang; 1890 оны 12-р сарын 5-нд Вена хотод төрсөн — 1976 оны 8-р сарын 2-нд АНУ-ын Калифорнийн Беверли-Хиллзд нас барсан) — германы кино найруулагч, 1934 оноос АНУ-д амьдарч ажиллаж байсан. Германы экспрессионизмын хамгийн агуу төлөөлөгчдийн нэг болох Фриц Ланг дуугүй кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр төсөвтэй (Metropolis, 1927) киног хийсэн.

Фридрих Кристиан Антон Ланг 1890 оны 12-р сарын 5-нд Вена хотод архитектор Антон Ланг болон түүний эхнэр Паула (төрсөн овог нь Шлезингер)-ийн гэр бүлд төрсөн. Лангийн эцэг эх нь Моравийн гаралтай, католик шашинтнууд байв. Түүний еврей эх Фриц хүүг 10 настай байхад католик шашинд орсон. Тэрээр шашин шүтлэгт чанд баримтладаг байсан учраас хүүгээ католик уламжлалаар өсгөжээ.

Бага наснаасаа зураг зурдаг байсан Ланг улсын болон дунд сургуулиа төгссөний дараа 1907 онд Техникийн дээд сургуулийн архитектурын ангид элссэн боловч эхний семестрээс хойш сургуулиа орхисон. 1908 онд тэрээр Вена хотын Дүрслэх урлагийн академид, 1911 оноос Мюнхений Хэрэглээний урлагийн сургуульд (Юлиус Диезийн цех) уран зургийн чиглэлээр суралцжээ. 1913-1914 онд тэрээр Морис Денисийн нэрэмжит Уран зургийн сургууль, Парисын Жулианы академид суралцжээ.

Дэлхийн нэгдүгээр дайнд сайн дураараа элсэн оролцож шархдаад чөлөөлөгдсөн байна.

1933 он хүртэл Германд ажиллаж байгаад АНУ руу цагаачилжээ.