Фрэнк Дарабонт
Харагдац
Фрэнк Дарабонт (англи. Frank Darabont, унгар. Ferenc Árpád Darabont, 1959 оны 1-р сарынг 28-нд төрсөн) — америкийн унгар гаралтай кино найруулагч, кино зохиолч бөгөөд продюсер. Тэрээр Оскарын шагналд 3 удаа нэр дэвшиж байсан бөгөөд «Шоушенкийн шоронгоос оргосон нь» (англи. The Shawshank Redemption), «Ногоон майл» (англи. The Green Mile), «Манан» (англи.The Mist) зэрэг кинонууд найруулсанаар маш их алдаршсан юм.

Намтар
[засварлах | кодоор засварлах]Фрэнк Дарабонт 1959 оны 1-р сарын 28-нд Францын Монбелиард дахь дүрвэгсдийн хуаранд төрсөн. 1956 оны Унгарын хувьсгал бүтэлгүйтсэний дараа эцэг эх нь эх орноосоо дүрвэсэн байна. Хүүхэд байхдаа Америкт ирсэн тэрээр гэр бүлийнхээ хамт Лос-Анжелес хотод суурьшиж, Холливудын ахлах сургуульд суралцжээ.