Jump to content

Фрэнк Найт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фрэнк Найт (англ. Frank Hyneman Knight; 1885 оны 11-р сарын 7-нд АНУ-ын Иллиной мужийн Мак-Лейн хотод төрсөн — 1972 оны 4-р сарын 15-нд Чикаго хотод нас барсан) — Америкийн бизнес эрхлэгч, тодорхой бус байдал, эрсдэл, ашгийн тухай онолыг боловсруулсан эдийн засагч юм. Тэрээр ажлынхаа ихэнх хугацааг Чикагогийн их сургуульд өнгөрөөж, Чикагогийн дэг сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг болжээ.

1911 онд тэрээр Теннесси мужийн Миллиган коллежид бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд 1913 онд Теннессийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь 1916 онд Корнелийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 1927-1955 онд Чикагогийн их сургуульд ажилласан байна.