Фудань их сургууль

Фудань их сургууль (复旦大学 - Fùdàn Dàxué, Fudan University) — БНХАУ-ын Шанхай хотод байралдаг хятадын нэр хүндтэй Их сургуудиудын нэг юм. 1905 онд байгуулагдсан бөгөөд анх Фудань улсын олон нийтийн сургууль гэж нэрлэж байжээ. 1917 онд хувийн Их сургуулийн статустай болж Фуданий хувийн Их сургууль (私立復旦大學) нэртэй болжээ.

Өнөөдөр Фудань Их сургуль 30,000 оюутантай, олон улсын оюутнууд нийт бакалаврын оюутнуудын 15 орчим хувийг бүрдүүлдэг байна.

Их сургууль нэр өгөхдөө хоёр ханз сонгож авсан байдаг— «фу» (復) болон «дань» (旦), энэ хоёр ханз нийлээд «тэнгэр өдөр бүр гийнэ» гэж орчуулдаг байна. Сургуулийн анхны захирал бол хятадын ХХ зууны эхэн үед амьдарч байсан нэртэй гүн ухаантан, багш Ма Сянбо (马相伯) байжээ.

Алдартай төгсөгчид[засварлах | кодоор засварлах]

Одоогоор Фудань их сургуулийг Хятад, АНУ, Япон, Австрали, Канад, Тайвань, Монгол зэрэг олон орны хүмүүс төгссөн байна. Тус сургуулийг төгсөгчдийн дунд Хятад болон гадаадад нэр хүндтэй улс төрч, эрдэмтэн, бизнесмэн олон байдаг.

  • Юй Южэнь (于右任), хятадын улс төрч.
  • Ли Ланьцин (李岚清), БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч.
  • Тан Цзясюань (唐家璇), БНХАУ-ын Гадаад хэргийн сайд.
  • Чэнь Чжили(陈至立), БНХАУ-ын Боловсролын сайд.
  • Ли Юаньчао (李源潮), БНХАУ-ын даргын орлогч.
  • Сюй Фанчэнь (徐梵澄), хятадын гүн ухаантан, яруу найрагч, зураач.
  • У Цзинлянь (吴敬琏), алдартай эдийн засагч.
  • Ян Фуцзя (杨福家 Yang Fujia), физикч, Ноттинхем Их сургуулийн хүндэт ректор.
  • Шэнь Чжисюнь (沈志勋), физикч, Стенфордын Их сургуулийн профессор.
  • Чэнь Даюэ (陈大岳), математикч, Бээжин Их сургуулийн профессор.
  • Дэвид Яо, Колумбийн Их сургуулийн профессор.
  • Чэнь Чжунвэй (陈中伟), хятадын алдартай мэс засалч.
  • Гуо Гуанчан, "Fosun" компани үүсгэн байгуулагч, тэрбумтан.
  • Ци Лу, «Microsoft» корпорацийн онлайн албаны дарга.
  • Жорж Швицгебель, швейцарын аниматор, 1983 онд дадлага хийсэн.
 Commons: Фудань их сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан