Жяньжэ нутгийн син жун шу шэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Фужянь нутгийн син жун шу шэн» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search

Жяньжэ нутгийн син жун шу шэн бол (1276-1368) Юань улсын арван син жун шу шэний нэг юм. Үүнийг Юань улсын сударт шэн юмуу син шэн гэж бичдэг бөгөөд энгийнээр муж гэж утгачилж болно.

Түүх[засварлах | edit source]

Юань улсын газар нутгийн нэгж

1276 онд Өмнөд Сүн улсынЛнийслэлинь ань хо(өнөөгийн Ханжоу хот)тыг буулгаж авсны дараа зарлигаар Жянь Хуай нутгийн син жун шу шэн гэж нэрлээд мужийн төвөөр Линь ань хотыг болгосон. 1286 онд тус мужийн харъяанд Фужянь орон нутгийн син жун шу шэнийг нэгтгээд, нэрийг нь өөрчилж Жяньжэ нутгийн син жун шу шэн гэж нэрийджээ.
Тус орон нутгийн төлөөний яам нь одоогийн Жяньсү мужийн өмнө хэсэг, Аньхуй мужийн өмнөд хэсэг, Жөжянь, Фужянь мужуудийн бүх нутаг, Жяньши мужийн зүүн хойд хэсэг, Шанхай хотын нутагт оршиж байсан засаг захиргааны нэгж байсан.

Бүтэц, зохион байгуулалт[засварлах | edit source]

Юань улсын судрын 91 дүгээр дэвтэрт бичигдснээр "Ханжоу тэргүүтэй 30 чөлгөө, Жянь Инь жоу зэргийн 21 жоу, Сүнжянь фу-д нэг фу байсан."

  1. Ханжоу чөлгөө 杭州路
  2. Хужоу чөлгөө 湖州路
  3. Жяшин чөлгөө 嘉兴路
  4. Пнижянь чөлгөө 平江路
  5. Чанжоу чөлгөө 常州路
  6. Жэньжян чөлгөө 镇江路
  7. Жяньдэ чөлгөө 建德路
  8. Сүн Жянь шилтгэн 松江
  9. Жянин жоу 江阴州
  10. Нингуо чөлгөө 宁国路
  11. Хуйжоу чөлгөө 徽州路
  12. Раожоу чөлгөө 饶州路
  13. Жичин чөлгөө 集庆路
  14. Тайпин чөлгөө 太平路
  15. Чижоу чөлгөө 池州路
  16. Шиньжоу чөлгөө 信州路
  17. Гуандэ чөлгөө 广德路
  18. Чяньшань жоу 铅山州

Жэдун зам 浙东道:

  1. Чинюань чөлгөө 庆元路
  2. Ужоу чөлгөө 衢州路
  3. Ужоу чөлгөө 婺州路
  4. Шаошин чөлгөө 绍兴路
  5. Вэньжоу чөлгөө 温州路
  6. Тайжоу чөлгөө 台州路
  7. Чужоу чөлгөө 处州路

Фужянь зам 福建道

  1. Фужоу чөлгөө 福州路
  2. Жяньнин чөлгөө 建宁路
  3. Чуаньжоу чөлгөө 泉州路
  4. Шинхуа чөлгөө 兴化路
  5. Шаоу чөлгөө 邵武路
  6. Яньпин чөлгөө 延平路
  7. Тинжоу чөлгөө 汀州路
  8. Жанжоу чөлгөө 漳州路

Холбоотой мэдээ[засварлах | edit source]