Jump to content

Гуминий хүчил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Фульвиний хүчил-с чиглүүлэгдэв)

Гуминий хүчил нь гуминий бодисуудын үндсэн бүрдүүлэгч бөгөөд гуминий бодисуудаас, хөрсний органик бүрдүүлэгч болох гумус, занар, нүүрс тогтох ба тэд олон гол, горхи, тогтмол ус, нуур, далайн усны найрлагад багтдаг,[1] үхсэн органик материудийн биозадралын үр дүнд бий болдог хүчил юм. ГХ нь дан хүчил бус харин, карбоксил ба фенолат бүлгүүдийг агуулсан ялгаатай хүчлүүдийн холимог (нийлмэл) бөгөөд хоёр суурьт хүчил, заримдаа гурван суурьт хүчлийн шинж чанаруудыг үзүүлдэг. фульвиний хүчлүүд нь гуминий хүчлүүд бөгөөд бусадтайгаа харьцуулхад арай бага молекул жинтэй ба хүчилтөрөгчийн агууламж өндөртэй байдаг. Гуминий ба фульвиний хүчлүүд нь ихэвчлэн газар тариалангийн хөрсний бүтэцэд багтдаг хөрсийг сайжруулах хэрэгсэл болдог ба хүний хүнсний бүтээгдэхүүнд ховор ордог. Хүнсний бүтээгдэхүүнд, фульвиний хүчлүүд нь шингэн хэлбэртэйгээр эрдэс коллоидуудаас илэрдэг. Фульвиний хүчлүүд нь поли-электролитүүд ба өвөрмөц коллоидууд юм. Тэдний өвөрмөц чанар нь мембранаар хялбар нэвтэрдэгт орших ба бусад коллоидууд ингэж чаддаггүй.[2]

Гуминий бодисуудын хими шинж чанар

[засварлах | кодоор засварлах]
Хинин, фенол, катехол, сахарын бүлгүүдийг агуулсан, энгийн гуминий хүчил[1]

Гуминий хүчлүүд нь карбоксилат ба фенолат бүлгүүдийг агуулдаг нь, тэдгээрийг, Mg2+, Ca2+, Fe2+, Fe3+ ионуудтай комплекс үүсгэх боломжийг олгодог. Гуминий хүчил болгон, 2 эсвэл түүнээс олон дурьдсан бүлгийг агуулдаг учир, тэд хелатын комплексүүдийг үүсгэх боломтой байдаг.[3] Хелатын комплексийг үүсгэдэг нь, металлын ионуудын биохүртээмжийг тохируулахад оролцдог, гүминий хүчлүүдийн биологийн үүрэгүүдийн чухал хэсэг юм.[4]

Экологид нөлөөлөх нь

[засварлах | кодоор засварлах]

Органик бодисууд (матери) нь хөрсийг сайжруулдаг, ургамлын ургалтад эерэгээр нөлөөлдөг болохыг, фермерүүд түүх бичигдэж эхлэхээс өмнө мэддэг байсан. [5] Гэсэн хэдий ч, органик бодисуудын хими ба үүрэг нь маргаантай хэвээр байсан. Ялангуя 18-р зуунд буюу хүмүүс түүнийг судлах сэдэв болгон үзэж эхэлснээш хойш. Либихээс өмнө, гумусыг ургамал шууд хэрэглэдэг гэсэн ойлголттой байсан бол, хожим Либих, ургамлын ургалт нь органик бус нэгдлүүдээс хамаардаг болохыг тогтоосон. Орчин цагийн хөрс судлаачид, органик бодисийн нөлөөлөлийг илүү өргөн хүрээнд авч үзэх болсон ба ямарч байсан гумус нь хөрсний ус агуулах (хадгалах) чадварыг нэмэгдүүлснээр хөрсний үржил шимийг сайжруулдаг болохыг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс гадна, ургамалууд нь системийн инсектицидуудын комлекс органик молекулуудыг шингээн авч хэрэглэдэг нь тогтоогдсоноос хойш, ургамалууд нь уусмал байдалтай гумусыг шингээх боломжтой байхыг үгүйсгэхээ болисон. [6] Энэ нь уусдаггүй төмрийн оксидуудыг шингээх чухал процесс байж болох юм.

АНУ-ын Огаёгийн Их Сургууль, гуминий хүчлийн ургамлын өсөлтөд нөлөөлөх нөлөөллийг судлаж, "гуминий хүчил нь ургамлын ургалтыг нэмэгдүүлдэг" ба "бага зарцуулалтаар өндөр үр дүнд хүрдэг" болохыг тогтоосон. [7]

1998 онд АНУ-ын Хойт Каролинагийн, ХАА ба Амьралын Ухааны Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, гуматыг хөрсөнд нэмхэд найлзуурт улаан толгойн (Agrostis stolonifera) үндэсний масс (хэмжээ) нэмэгддэг нь нотлогдсон.[8][9]

  1. 1.0 1.1 Stevenson F.J. (1994). Humus Chemistry: Genesis, Composition, Reactions. New York: John Wiley & Sons.
  2. Yamauchi, Masashige; Katayama, Sadamu; Todoroki, Toshiharu; Watanable, Toshio (1984). "Total synthesis of fulvic acid". Journal of the Chemical Society, Chemical Communications (23): 1565–6. doi:10.1039/C39840001565. Synthesis of fulvic acid (1a) was accomplished by a route involving selective ozonization of 9-propenylpyranobenzopyran (1c), obtained by a regioselective cyclization of the 2-methylsulphinylmethyl 1,3-dione(3c)
  3. Tipping, E (1994). "'WHAM – a chemical equilibrium model and computer code for waters, sediments, and soils incorporating a discrete site/electrostatic model of ion-binding by humic substances". Computers and Geosciences. 20 (6): 973–1023. Bibcode:1994CG.....20..973T. doi:10.1016/0098-3004(94)90038-8.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named GD
  5. Lapedes, Daniel N., ed. (1966). McGraw-Hill encyclopedia of science and technology: an international reference work, Volume 12. McGraw-Hill. p. 428. ISBN 0070452652. The value of adding organic matter to the soil in the form of animal manures, green manures, and crop residues for producing favorable soil tilth has been known since ancient times
  6. Pan American Union. Dept. of Cultural Affairs. División de Fomento Científico, Pan American Union. Dept. of Scientific Affairs, Organization of American States. Dept. of Scientific Affairs (1984). Ciencia interamericana: Volumes 24–27. And since plants have shown their ability to absorb and translocate the complex molecules of systemic insecticides, they can no longer discredit the idea that plants are able to absorb the soluble humic nutrients, containing by far ...{{cite book}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  7. Arancon, Norman Q.; Edwards, Clive. A.; Lee, Stephen; Byrne, Robert (2006). "Effects of humic acids from vermicomposts on plant growth" (PDF). European Journal of Soil Biology. 42: S65. doi:10.1016/j.ejsobi.2006.06.004. Archived from the original (PDF) on 2015-08-24. Татаж авсан: 2015-11-17.
  8. Cooper, R. J.; Liu, Chunhua; Fisher, D. S. (1998). "Influence of Humic Substances on Rooting and Nutrient Content of Creeping Bentgrass". Crop Science. 38 (6): 1639. doi:10.2135/cropsci1998.0011183X003800060037x.
  9. Liu, Chunhua; Cooper, R. J. (August 1999). "Humic Substances Their Influence on Creeping Bentgrass Growth and Stress Tolerance" (PDF). TurfGrass Trends: 6.