Фуюй харуул
Фуюй харуул (хятадаар: 福余卫, пиньинь: Fuyu wei) нь Мин улсын үед байгуулагдсан Урианхайн гурван харуулын нэг юм.
Тойм
[засварлах | кодоор засварлах]1389 онд Нагачу ноёны харьяат асан Урианхай аймгийн хүмүүсээр байгуулсан цэргийн харуул юм. Энэ харуулын нэр нь эртний Зүрчидийн Фуюй улсын нэртэй холбоотой юм. Анх байгуулах үедээ Чол мөрөн, Нон мөрнөөр нутаглаж байснаа, 1440-өөд оноос Ойрадын Эсэн тайшийн олон удаагийн довтолгоонд түрэгдэн өмнө зүг нүүдэллэж, Хуаннива (黃泥窪) хөндийгөөс Шэньян Тиелинийг дамжсан Кайюань хүртлэх газрыг[1] хамран нутаглах болжээ. 1400-1402 оны хооронд Мин улсын дотоодын дайнд янь ван Жу Дигийн талд цэрэг гарган байлдаж, хаан болоход нь тусласан учраас ихээхэн хэмжээний шагнал хүртэж, Алчу болон Түвшин нарт тус харуулыг хамтаар захируулж, энэ үеэс жил бүр мориор алба өргөж, худалдаа арилжаа хийх болов.[2] 1420-иод онд урианхайн гурван харуулынхан Аругтай тайштай холбоо тогтоож, үе үе Мин улсын хилд халдах болсон. 1422 онд Юнлэ хаан өөрийн биеэр Аругтайг дайлаад буцахдаа Урианхайн гурван харуулыг довтлон захиргаандаа дахин оруулсан. Тухайн үеийн Монгол улс, Мин улсын аль хүчтэй талд нь орж урвах байдалтай явсаар Түмэн засагт хааны үед Хорчин аймгийн харьяанд орсон юм.
Удирдагчид
[засварлах | кодоор засварлах]| Нэрс | Хятад ханз | Албан тушаал | Томилогдсон он | Нас барсан он | Тайлбар |
|---|---|---|---|---|---|
| Хайсаннандаш | 海撒男答奚 | Жихуйн хамт захирагч (指挥同知, zhihui tongzhi) | |||
| Алчу | 安出 | Жихуйн туслах (都指揮僉事, dou zhihui qianshi) | 1403 он[3] | 1449 | |
| Түвшин | 土不申 | Жихуйн туслах (都指揮僉事, dou zhihui qianshi) | 1403[3] | ||
| Ахудай | 1442 он[4] | ||||
| Көтэй | 1452 он[5] | 1479?[6] | Алчугийн хүү[5] |
Холбоотой мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Урангуа 2015, х. 87.
- ↑ Урангуа 2015, х. 88.
- 1 2 Serruys 1966, х. 16.
- ↑ Serruys 1966, х. 36.
- 1 2 Serruys 1966, х. 46.
- ↑ Serruys 1966, х. 58.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Н, Урангуа (2015). Мин улсын түүх: Татарын шастир, Ойрадын шастир, Урианхайн гурван харуул. Улаанбаатар: Битпресс. ISBN 999733088-9.
- Serruys, Henry (March 1966). "Mongol tribute missions of the Ming period". Central Asiatic Journal. 11: 1–83.