Jump to content

Фёдор Щербацкий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фёдор Щербацкий (Щербацкой) (орос. Фёдор Ипполи́тович Щербатско́й , 1866 оны 9-р сарын 19-нд Оросын эзэнт улсын Польшийн Кельце, хотод төрсөн – 1942 оны 3-р сарын 18-нд ЗХУ-ын Зөвлөлт Казахстаны Акмола мужийн Бурабаи сууринд нас барсан) – Польш гаралтай Орос ба Зөвлөлтийн дорно дахины судлаач (бурханы шашин, Энэтхэг боло Төвөд судлаач), Оросын Шинжлэх Ухааны Академи (1918). Оросын будда судлалын сургуулийг үндэслэгчдийн нэг. Тэрээр санскрит, төвөд хэл дээрх түүхэн уран зохиолын бүтээлүүдийг орчуулж хэвлүүлсэн эрдэмтэн.

Фёдор Щербацкий Польшид 1866 онд Ипполит Федорович Щербацкийн хүү болж төрсөн байна. Тэрээр Оросын алдартай "Царское село" гимназид суралцаж, 1884 онд төгссөн бөгөөд бага насаа Щербатскийн гэр бүлийн эдлэн газар нь Санк-Петербург хотоос холгүй Лужский дүүргийн Лютка тосгонд өнгөрөөсөн байна.

1889 онд тэрээр Санкт-Петербургийн Эзэн хааны их сургуулийн түүх, хэл зүйн ангийг дүүргэж, Иван Минаевын удирдлага дор суралцжээ. Фёдор Щербацкий "Энэтхэг-Европ хэл дээрх хоолойн хоёр эгнээний авианы тухай" сэдвээр диссертацийг хамгаалсны дараа Энэтхэг судлалын профессорын зэрэгт бэлтгэхээр их сургуульд багшаар үлджээ.

Энэ үеэр түүнийг гадаадад илгээж, Энэтхэгийн яруу найраг (Венад Г.Бюлер), гүн ухаан (Г. Якобигийн удирдлага дор Бонн хотод) суралцсан байна.

1893 онд тэрээр Орост буцаж ирээд эрдмийн ажлаа түр орхиж, Земствогийн гишүүн, язгууртны дүүргийн даргаар ажиллаж байжээ.

1899 оны 10-р сард Ромд болсон Олон улсын дорно дахины судлаачдын 12-р Их хурлын үеэр Чин улсын Шинжаанаас эртний буддын шашны гар бичмэл олдсон тухай зарлахад тэрээр уг хуралд оролцож байжээ.

1900 оноос Петербург (Петроград/Ленинград) их сургуульд доцент, 1909-1930 онд профессор зэрэгтэй багшилжээ. 1905 онд түүнийг 13-р Далай лам яриа хэлэлцээ хийлгэхээр Монголын Өргөө рүү илгээж байжээ.

1910–1911 онд тэрээр Энэтхэгээр аялж, Бомбей, Пуна, Бенарес, Даржилинг зэрэг газруудаар оржээ.

1918 оноос хойш Оросын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн. 1919 оны 8-р сарын 24-нд Санкт-Петербургт болсон Буддын шашны анхны үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тэрээр "Буддын шашны гүн ухааны сургаал" нэртэй лекц уншжээ.

1920-иод оны эхээр ЗХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын даалгавараар Англид Лорд Керзонтой яриа хэлэлцээ хийхэд оролцож байжээ. 1923 онд "Буддын шашны төв ойлголт ба "Ном" хэмээх нэр томьёоны утга" хэмээх буддын гүн ухааны өргөн цар хүрээтэй "гурвал"-ын анхны ном Лондонд хэвлүүлжээ.

1924 онд Фёдор Щербацкой Буриадад судалгааны аялал хийсэн байна.

1928-1930 онд ЗХУ-ын Буддын шашны Соёлын Хүрээлэнгийн (орос. Институт буддийской культуры) захирлаар ажиллаж байв.

1930-1942 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Энэтхэг-Төвдийн хэсгийн даргаар ажиллаж байв. 1937 онд Щербацкойг хатуу шүүмжилж, дорно дахины судлалын идеализмын эсрэг тэмцлийн үеэр түүний олон шавь нар хэлмэгдсэн байна.

1941 оны зун Зөвлөлтийн Эх орны дайн эхэлсний дараа түүнийг хэсэг эрдэмтдийн хамт Хойд Казахстаны Бурабаи (Боровое) тосгонд нүүлгэн шилжүүлж, 1942 оны 3-р сарын 18-нд тэндээ нас барсан байна.

  1. Теория познания и логика по учению позднейших буддистов. В 2-х ч. Ч. 1. “Учебник логики” Дармакирти с толкованием Дхармоттары. Ч. 2. Источники и пределы познания / Санскритские параллели, редакция и примечания А. В. Парибка. СПб.: «Аста-Пресс LTD», 1995.
  2. Индийский «Декамерон»: Семьдесят рассказов попугая. Дандин. Приключения десяти принцев / Пер. с санскрита Н. А. Ширяева и Ф. И. Щербатского. М.: «Наука», 1993. 223 с. Сс. 89-210.
  3. Избранные труды по буддизму / Пер. с англ. А. Н. Зелинского и Б. В. Семичова. М.: «Наука», ГРВЛ, 1988.
  4. Further Papers of Stcherbatsky. Transl. by Harish C. Gupta Calcutta, 1971. (Soviet Indological Series, № 6).
  5. Papers of Th. Stcherbatsky. Trans. by Harish C. Gupta, ed. with an Introduction by Debiprasad Chattopadhyaya. Calcutta, 1969. (Soviet Indological Series, № 2).
  6. Дандин. Приключения десяти принцев / Пер. с санскрита Ф. Щербатского. М., 1964, 173 с.
  7. Stсherbatsky Th. Buddhist Logik. Vol.1-2. N.Y., Dover paper, 1962. (3-е изд.)
  8. Бюлер Г. Руководство к элементарному курсу санскритского языка // Пер. под ред. Ф. И. Щербатского. 2-е доп. изд. под ред. М. М. Кнороза. Львов, 1960, 215 с. (Львовск. гос. ун-т).
  9. Stсherbatsky Th. Buddhist Logik. Vol.1-2. Den Haag, Mouton and C°, 1958, 1057 с Photomechanic reprint.2
  10. “The Conception of Buddhist Nirvana”:] Daijyō-Bukkyō-Gairon (Introduction to Mahāyāna Buddhism); transl. by S. Kanaoka, Risosha. Tokyo, 1957, 191 с.
  11. The Central Conception of Buddhism and the Meaning of the Word “Dharma”. Calcutta, 1956. 2-е изд.
  12. Madhyānta – Vibhaňga. Discourse on discrimination between Middle and Extremes, ascribed to Bodhisattva Maitreya and commented by Vasubandhu and Sthiramati. Transl. from Sanskrit (and Tibetan) by Th. Stcherbatsky. M.-L., Acad. of sciences of USSR, 1936, VIII, 106, 058 с (Bibl. Buddh., XXX).3
  13. Тибетский перевод Abhidharmakoçakārikāh и Abhidharmakoçabhāşyam, сочинений Vasubandhu / Изд. Ф. И. Щербатской. Пг., Л., 1917-1930, т. 1-2, V, 192 с. (Bibl. Buddh., XX).4
  14. The Buddhist logic. Vol. 1-2. Л., АН СССР, 1930-1932 (Bibl. Buddh., XXI, XXVI).5
  15. The Conception of Buddhist Nirvana. Л., АН СССР, 1927, VI, 246 c.6
  16. [Перевод на французский «Теории познания и логики по учению позднейших буддистов»:] Stсherbatsky Th. La théorie de la connaissance et la logique chez les bouddhistes tardifs. Trad. par. I. de Manziarly et P. Masson-Oursel. P., 1926, XI, 253 c. (Annales de Musée Guimet. Bibliotheque d’etudes, t. 36).7
  17. [Перевод на немецкий «Теории познания и логики по учению позднейших буддистов»:] Sčerbacky (Stcherbatsky) Th. Erkenntnis theorie und Logik hach der Lehre der späteren Buddhisten, T. 1,2. Aus dem Russischen übers. von O. Strauss. München – Neubiberg, 1924, VII, 296 c.8
  18. The Central Conception of Buddhism and the Meaning of the Word “Dharma”. L., Royal Asiatic soc., 1923, 112 c. (Prise publ. fund., vol. 7).9
  19. Бюлер Г. Руководство к элементарному курсу санскритского языка // Пер. под ред. Ф. И. Щербатского. Стокгольм, 1923, 157 с.
  20. Дармакирти. Обоснование чужой одушевленности. С толкованием Винитадева. Пер. с тибет. Ф. И. Щербатского. Пг., 1922, XV, 79 с. (Памятники индийской философии. Вып. 1).
  21. Философское учение буддизма (лекция, чит. при открытии первой буддийской выставки в Петербурге 24 авг. 1919 г.). Пг., 1919, 48 с.
  22. Nyāyabindu – Буддийский учебник логики. Сочинение Дармакирти и толкование на него. Nyāyabindutīkā. Сочинение Дармоттары / Санскритский текст издал с введ. и примеч. Ф. И. Щербатской. Fasc. 1. Пг., 1918 (Bibl. Buddh., VII).
  23. Тибетский перевод сочинений Samtānāntarasiddhi Dharmakīrti и Samtānāntarasiddhitīkā Vinītadeva вместе с тибетским толкованием, составленным Агваном Дандар-Лхарамбой / Изд. (и предисл.) Ф. И. Щербатского. Пг., 1916, XVIII, 129 с. (Bibl. Buddh., XIX).
  24. Nyāyabindutīkāppaņī. Толкование на сочинение Дармоттары Nyāyabindutīkā / Санскрит. текст с примеч., изд. Ф. И. Щербатской. СПб., 1909, IV, 43, 5 с. (Bibl. Buddh., XI).
  25. Nyāyabindu. Буддийский учебник логики, сочинение Дармакирти и толкование на него. Nyāyabindutīkā, сочинение Дармоттары / Тибетский перевод санскритского текста издал с введ. и примеч. Ф. И. Щербатской. Т. 1-2. СПб., 1904, IV, 222 с. (Bibl. Buddh., VIII).