Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгний толь бичиг
Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгний толь бичиг бол Манжийн Чин гүрний Тэнгэрийн Тэтгэсэн хааны үед 1771 онд зохиогдсон манж, монгол, хятад, төвөд, цагадай хэлний үгний толь бичиг юм.
Гарчиг
[засварлах | кодоор засварлах]Англи: "Imperially-Published Five-Script Textual Mirror of Qing"
- Хятад хэлээр
Yù zhì wǔ tǐ Qīng wén jiàn; 《御製五體清文鑑》
- Манж хэлээр:
han-i araha sunja hacin-i hergen kamciha manju gisun-i buleku bithe; ᡥᠠᠨ ᡳ ᠠᡵᠠᡥᠠ
ᠰᡠᠨᠵᠠ ᡥᠠᠴᡳᠨ ᡳ
ᡥᡝᡵᡤᡝᠨ ᡴᠠᠮᠴᡳᡥᠠ
ᠮᠠᠨᠵᡠ ᡤᡳᠰᡠᠨ ᡳ
ᠪᡠᠯᡝᡴᡠ ᠪᡳᡨ᠌ᡥᡝ᠈
- Төвөд хэлээр:
rgyal pos mdzad pa’i skad lnga shan sbyar yi manydzu’i skad gsal ba’i me long རྒྱལ་པོས་མཛད་པའི་སྐད་ལྔ་ཤན་སྦྱར་གྱི་མཉཛུའི་སྐད་གསལ་བའི་མེ་ལོང་།
- Монгол хэлээр:
qaɣan-u bičigsen tabun ǰüil-ün üsüg-iyer qabsuruɣsan manǰu ügen-ü toli bičig ᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ
ᠲᠠᠪᠤᠨ ᠵᠦᠢᠯ ᠤᠨ
ᠦᠰᠦᠭ ᠢᠶᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠭᠰᠠᠨ
ᠮᠠᠨᠵᠤ ᠦᠭᠡᠨ ᠦ
ᠲᠣᠯᠢ ᠪᠢᠴᠢᠭ᠌᠈
- Цагадай хэлээр:
ḫān-nïng fütügän beš qismi qošqan ḫat mānjū söz-ning ayrïmčïn ḫatiخان نينک فوتوکن بش قڛمی قوشقان خت مانجو ڛوزنينک ايری مجين ختی
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]
Уг толь бичиг нь багцалж хадгалах 6 хайрцагт нийт 36 дэвтэр 2563 хуудастай. Анх зохиохдоо 32 дэвтэр бичсэн хэдий ч, дараа нь нэмж 4 дэвтрийг бичсэн байдаг. Тус толь бичиг нь 56 бүлэг 318 зүйл, 616 төрлийн 18671 үг багтааж байна. Нэг нүүрэнд 4-5 үг байдаг. Үгсийг бичихдээ эхлээд манж үг, дараа нь төвөд орчуулга, монгол, цагадай хэл, хамгийн адагт нь хятадаар бичсэн байх бөгөөд зөвхөн төвөд, цагаадай хэлний үгийн авиаг доод талд нь манж бичгээр галиглсан байдаг. Энэ толь бичгийн зохиогдох болсон шалтгаан нь Чин гүрэн Төвөд, Зүүнгарын хаант улсыг байлдан эзэлснээр тухайн газарт оршин сууж байсан иргэдийг нэмж эзэлсэн учраас тэдний хэлний дуудлага, бичлэгийг багтаасан шинэ толь бичиг зохиох хэрэгцээ бий болсон.
Энэ толь бичиг нь манж үндэстэн, манж хэл сурч буй хүнд зориулж зохиогдсон нь илэрхий байдаг. Судлаачдын үзсэнээр уг толийн манж хэл нь Бээжингийн манж аялгад тулгуурлаж бичсэн бөгөөд манж үгийг тайлбарлахад 19503 монгол үг, 18145 хятад үг орсон байна.
Энэ толь бичгийн нэгдүгээр дэвтрийн Тэнгэрийн зүйл дэх Тэнгэр гэсэн үгийг дараах байдлаар бичжээ. Үг бүрийн ард латин галигийг бичсэн болно.
- Манж бичгээр ᠠᠪᡴᠠ(abka)
- Төвөд үсгээр གནམ། (gnam)
- Төвөд бичгийн дуудлагыг манжаар ᡤᠨᠠᠮ(gnam)
- Төвөд хэлийн дуудлагыг манжаар ᠨᠠᠮ(nam)
- Монгол бичгээр ᠲᠩᠷᠢ(tngri)
- Цагадайн хэлээр آڛمان (āsmān)
- Цагадай хэлийг манж бичгээр ᠠᠰᠮᠠᠨ(asman)
- Хятад үсгээр 天 (tiān)
Судалгаа
[засварлах | кодоор засварлах]Энэхүү бүтээлийг Хятад улсад 1957 онд БНХАУ-ын Бээжин хотын Үндэстний хэвлэлийн хороонд (民族出版社) фото хуулбар байдлаар 3 ботиор, 1998 онд Үндэстэний хэвлэлийн хороонд дахин хэвлэгдэж олон нийтэд тараагдсан. Харин Япон улсын Киото их сургуулийн Уран зохиолын факультетийн Төв Азийн судалгааны институтийн (京都大学文学部内陸アジア研究所) Тамура Жицузо (田村實造) тэргүүтэй судлаачид 1966-67 онд латин галигаар 2 ботиор хэвлэгдсэн.