Хавайн Креол Англи хэл
Хавайн Креол Англи хэл | |
---|---|
Хавайн Пиджин хэл | |
Тархалт | Хавай, АНУ |
Төрөлх хэлтэн | 600 мянга (2015)[1] Хоёрдахь хэл 400 мянга |
Англи Креол
| |
Томьёолбор | |
ISO 639-3 | hwc |
Глоттолог | hawa1247 |
Linguasphere | 52-ABB-dc |
Хавайн Креол Англи хэл эсвэл Хавайн Пиджин хэл (Англи: Hawaiian Creole English, Hawaiian Pidgin English) бол Хавай мужид яригддаг, англи хэл дээр суурилсан креол хэл юм. Ойролцоогоор 600 мянган Хавайн оршин суугчид Хавайн Пиджин хэлийг эх хэлээрээ ярьдаг бөгөөд 400 мянга орчим хүмүүс хоёр дахь хэл болгон ашигладаг.[2][3][4][5] Хавайн мужийн хоёр албан ёсны хэл нь англи болон хавай хэл боловч,[6] Хавайн Пиджин хэлийг олон оршин суугч өдөр тутмын яриандаа хэрэглэдэг бөгөөд нутгийнханд чиглэсэн зар сурталчилгаанд түгээмэл ашиглагддаг. Хавай хэлээр энэ хэлийг ʻōlelo paʻi ʻai буюу “хатуу таро хэл” гэж нэрлэдэг.[7] Хавайн Пиджин хэлийг АНУ-ын Статистикийн товчоо 2015 онд анх удаа тусдаа хэл хэмээн хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч Хавайн Пиджин хэлийг өнөө хүртэл хавай болон англи хэлнээс доогуур зэрэглэлтэй хэл гэж үзэх хандлага байсаар байна.[2]
Нэрнээсээ үл хамааран, Хавайн Пиджин хэл жинхэнэ пиджин хэл биш, харин бүрэн төлөвшсөн, төрөлх хэл болон тогтвортой хэрэглэгддэг креол хэл юм.[8] Гэвч энэ хэл нь Хавайд янз бүрийн үндэстний бүлгүүдийн хооронд нийтлэг хэл болгон хэрэглэгдэж байсан жинхэнэ пиджин хэлнүүдээс үүсэлтэй.
Хэдийгээр Хавайн Пиджин хэл нь Америкийн англи хэлтэй бүрэн ойлголцох боломжгүй ч, Ямайкын Патуа зэрэг бусад англи хэлний суурьтай креол хэлнүүдтэй харьцуулахад харьцангуй ойрхон ойлголцох чадвартай хэвээрээ байдаг. Энэ нь бусад креол хэлнүүдээс сүүлд үүссэнтэй холбоотой. Зарим Хавайн Пиджин хэлний ярьдаг хүмүүс англи хэлтэй хольж ярих хандлагатай байдаг.
- ↑ Хавайн Креол Англи хэл at Ethnologue (18th ed., 2015) (захиалга шаардлагатай)
- ↑ 2.0 2.1 Sasaoka, Kyle (2019). "Toward a writing system for Hawaiʻi Creole".
- ↑ Velupillai, Viveka (2013). [[[:Загвар:GBurl]] "Hawaiʻi Creole"]. In Michaelis, Susanne Maria (ed.). The Survey of Pidgin and Creole Languages. Vol. 1: English-based and Dutch-based languages. Oxford: Oxford University Press. pp. 252–261. ISBN 978-0-19-969140-1. OCLC 813856184 – via Google Books partial preview.
{{cite book}}
: Check|chapter-url=
value (help) - ↑ "Hawaii Pidgin". Ethnologue (англи хэлээр). Татаж авсан: 2018-06-25.
- ↑ Velupillai, Viveka (2013), "Hawaiʻi Creole structure dataset", Atlas of Pidgin and Creole Language Structures Online, Leipzig: Max Planck Institute for Evolutionary Anthropology, Татаж авсан: 2021-08-20
- ↑ "Hawaii State Constitution". Эх хувилбараас архивласан: 5 July 2007. Татаж авсан: 2 October 2017.
- ↑ Pukui, Mary Kawena; Elbert, Samuel H. (1991). New pocket Hawaiian dictionary: with a concise grammar and given names in Hawaiian (English хэлээр). Honolulu: University of Hawaii press. ISBN 978-0-8248-1392-5.
{{cite book}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Hawai'i Pidgin". Архивласан огноо 9 March 2015. Татаж авсан: 2 October 2017.