Хавай хэл
Хавай хэл | |
---|---|
ʻōlelo Hawaiʻi | |
Тархалт | Хавайн арлууд |
Бүс нутаг | Нийхау арал дээр хамгийн идэвхтэй хэрэглэгддэг[1] |
Угсаатан | Хавайчууд |
Төрөлх хэлтэн | 300-аас бага[2] (2007)[3] |
Эрт хэлбэр | |
Латин үсэг (Хавайн цагаан толгой) | |
Томьёолбор | |
ISO 639-2 | haw |
ISO 639-3 | haw |
ХХТ | Hawaiian |
Хавай хэл (ʻŌlelo Hawaiʻi) бол Хавайн арлуудад үүссэн, устаж үгүй болох аюулд орсон Полинезийн хэл юм. Энэ хэл АНУ-ын Хавай мужид англи хэлтэй хамт албан ёсоор хэрэглэгддэг. Камеамеа III хаан 1839–1840 онд анхны хавай хэл дээрх үндсэн хуулийг баталжээ.[4]
1896 онд Хавайн Бүгд Найрамдах Улс хавай хэлийг сургуулиудад заахыг хориглосон хууль гаргаж, хүүхдүүдийг хавай хэлээр ярьсан тохиолдолд шийтгэх болсон. Энэ хориг 1987 он хүртэл үргэлжилж, хавай хэлтэй хүмүүсийн тоо эрс буурсан.[5] 2001 он гэхэд хавай хэлийг төрөлхийн хэлээрээ ярьдаг хүмүүс нийт хүн амын 0.1%-аас бага хувьтай болжээ. Гэсэн ч 20-р зууны сүүлээс хавай хэлийг сэргээх хөдөлгөөн өрнөж, 1984 онд Pūnana Leo хэмээх сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан хавай хэлний сургалттай цэцэрлэгүүд нээгдсэн. ЮНЕСКО-гийн үнэлгээгээр устаж үгүй болох аюултай хэвээр л байгаа.[6]
Хавайн Пиджин хэл (эсвэл Хавайн Креол Англи хэл) Хавай хэлнээс илүү олон хүн ярьдаг креол хэл юм.[7] Үүнийг Америкийн англи хэлний нэг аялга гэж үздэг хүмүүс олон байдаг.[8] Энэ хэл олон орны цагаачдын харилцах хэрэгцээнээс тариалангийн талбайд үүссэн бөгөөд хожим бүх нийтийн дунд түгээмэл болсон. Өнөөг хүртэл хэрэглэгдсээр байгаа.[9]
- ↑ "Hawaiian". SIL International. 2015. Татаж авсан: 13 January 2016.
- ↑ "Hawaiian - Endangered Languages Project". 7 October 2024.
- ↑ Хавай хэл at Ethnologue (25th ed., 2022)
- ↑ "'Okatoba 8: Kumukānāwai o ka Makahiki 1840". Punawaiola (англи хэлээр). University of Hawaiʻi at Mānoa. 2024. Татаж авсан: 22 August 2024.
- ↑ Gutierrez, Ben (2022-04-28). "Lawmakers adopt resolution apologizing for ban on Hawaiian language in schools". www.hawaiinewsnow.com. Татаж авсан: 2023-01-21.
- ↑ "UNESCO Atlas of the World's Languages in danger" (англи хэлээр). UNESCO. Татаж авсан: 2017-11-20.
- ↑ "Languages Spoken in Hawaii". Exclusive Hawaii Rehab. 3 December 2021. Татаж авсан: 16 January 2022.
- ↑ Fishman, Joshua A. (1977). "'Standard' versus 'Dialect' in Bilingual Education: An Old Problem in a New Context". The Modern Language Journal. 61 (7): 315–325. doi:10.1111/j.1540-4781.1977.tb05146.x. ISSN 0026-7902.
- ↑ Haertig, E. W. (1972). Nana i Ke Kumu Vol. 2. Hui Hanai.