Хавар Намрын улсын үе

Хавар Намрын улсын сүүл үе МЭӨ 5-р зуун

Эртний хятадын зүүн Жоу улсын ноёрхолын үед олон гүн, хөүгийн эзэмшил улсууд болж задарах явцыг Хавар Намрын улсын үе (хятадаар:春秋, пиньинь: Chūnqiū) гэж нэрлэдэг. Энэ үеийг түүхч судлаачид МЭӨ771-МЭӨ403 оны хооронд багтааж авч үздэг. Учир нь МЭӨ 771 онд Цюаньрун аймгийн довтолгоонд Баруун Жоугийн нийслэл Хаожин хот эзлэгдэж, Ю ван алуулсны дараа Жоу улсын эрх баригчид зүүн зүгт байсан Ванчэн хот руу шилжин нүүсэн үеэс хойшхийг Зүүн Жоу хэмээх болжээ. Зүүн Жоугийн үеэс хойш харъяат гүн, хөү ноёдын эрх мэдэл бэхжиж, эзэмшил газраа бие даасан жижиг улсуудад хуваагдсанаар эхэлж, Жинь улс МЭӨ 403 онд Хань, Жао, Вэй гэх гурван вант улс болж задарснаар Байлдаант улсын үе эхэлдэг. Ёслолт номонд бичснээр их, бага 1773 улс байснаас тэдгээрийн 148 улсын нэр тэмдэглэгдэн үлджээ.

Жоугийн нийслэлийг Шэнь хөү болон Цюаньрун нарын холбоотны арми цөлмөсний дараа Жоу нийслэлийг орчин үеийн Шиань хотын ойролцоох Хаожинаас зүүн тийш, Шар мөрний хөндийн Ванчэн рүү шилжүүлэв. Тус улсын вангийн засаглалд байсан вассал улс, муж, хотуудыг хяналтаас алдаж эхэлсэн учраас ямарваа нэгэн бослого самуун, эрх мэдлийн төлөөх дотоодын дайн самуун, цэргийн хүчийг хуралдуулан, аян дайн хийх, хүч чадалгүй болсон. Улмаар олон хот, мужийг эзэгнэсэн улсын захирагчид 5-р зууны сүүл үеэс эхлэн ван цолтой болж эхэлсэнээр Жоу улсын вангийн захиргаанаас хамааралгүй орших тусгаар улс болсон.

Холбоотой хуудас[засварлах | кодоор засварлах]