Хавдисламын Баделхан
Харагдац
Хавдисламын Баделхан (1954 онд Баян-Өлгий аймагт төрсөн) - Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, казах үндэстэн. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1971 онд Өлгий сумын 10 жилийн 1-р дунд сургууль дүүргэсэн.
- 1976 онд Политехникийн дээд сургууль төгссөн.
- 1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер.
- 1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга.
- 1990 онд ЗХУ-ын Москва хотын удирдлагын академи төгссөн.
- 1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга.
- 1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ий захирал.
- 1994-2000 онд Зам барилгын “Жол” ХХК-ний ерөнхий захирал.
- 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга.
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн.
- 2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх.
- 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд.
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн.
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд.
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.