Jump to content

Хадсон булан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хадсон булангийн газрын зураг

Хадсон булан (Англи: Hudson Bay, Франц: baie d'Hudson) — Умард мөсөн далайн нэг хэсэг юм. Үндсэндээ уг булан зүүн, өмнөд, баруун талаараа Канадын Квебек, Онтарио, Манитоба мужуудын нутгаар хүрээлэгдсэн дотоодын тэнгис юм.

Умард мөсөн далайн өмнөд хэсэгт орших хамгийн том булан нь юм.

Британика нэвтэрхий тольд дурдсанаар хамгийн урт нь 1500 км, хамгийн өргөн нь 830 км бөгөөд Хадсон булангийн усны талбай нь 819,000 км². Ерөнхийдөө гүехэн бөгөөд дундаж гүн нь ойролцоогоор 100 м, хамгийн гүн нь ойролцоогоор 270 м байдаг ажээ.

Хадсон булангийн ус цуглуулах сав газрын нийт талбай нь ойролцоогоор 3.8 сая км² бөгөөд түүнд урсдаг бүх голын дундаж урсац нь 30,900 м³/с байна.

1610 онд Хэнри Хадсон уг буланг Номхон далайд хүрсэн гэж андуурч байжээ. Хойд Америк руу хийсэн дөрөв дэх аяллынхаа үеэр Хадсон Гренландын баруун эргийг тойрч, буланд орж, зүүн эргийн ихэнх хэсгийг нь газрын зурагт буулгасан байна. Өвлийн улиралд Хадсоны "Дискавери" хөлөг онгоц мөсөнд гацаж, багийнхан өмнө зүгт байрлах буланд өвөлжжээ. Мөс хайлсны дараа Х.Хадсон үлдсэн хэсгийг судлахаар шийдсэн боловч 1611 оны 6-р сарын 22-нд багийнхан бослого гаргажээ. Хадсон болон түүний багийн үнэнч хэсгийнхэнтэй хамт жижиг завинд үлдээжээ.