Jump to content

Хажиддоржийн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дамдины Хажиддорж (1922-1992) БНМАУ-ын аварга анчин. Булган аймгийн Хангал сумын уугуул.[1]

1922 онд Түшээт Хан аймгийн Ахай гүний хошуунд (өнөөгийн Булган аймгийн Хангал суманд) эцэг Дамдины хүү болж төрсөн. 1941-1946 онд цэргийн алба хааж, 1945 оны империалист Японы эсрэг Чөлөөлөх дайнд 5-р морьт дивизийн Холбооны суманд алба хаан гар бие оролцсон Ахмад дайчин байжээ. 1946 онд Хангал нутагтаа эргэж ирээд Г.Долгортой ханилан 7 хүүхэд төрүүлж өсгөсөн байна. Ууган охин Х.Чанцалдулам нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын шилдэг удирдагчдын нэг байсан. Дунд хүү Х.Лхагвадорж нь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, бэлтгэл дэд хурандаа цолтой. Дунд охин Х.Өнөрцэцэг нь Хангал сумандаа олон жил удирдах албан тушаал хашсан.

Д.Хажиддорж нь амьдралынхаа туршид Хангал сумандаа Сүү тосны завод, "Сөрт" хэмээх сүү тосны фермийн эрхлэгчээр ажилласан бөгөөд бага наснаасаа ан гөрөө авлаж БНМАУ-ын аварга анчин цолыг хүртсэн байна.

  1. {{cite web}}: Empty citation (help)