Хайдерабадын Их Сургууль
Хайдерабад Их Сургууль (UOH) (IAST: Hydarābād visvavidyālayamu) нь Энэтхэгийн Телангана мужийн Хайдерабад хотод байрладаг улсын төв судалгааны их сургууль юм. [1]
1974 онд байгуулагдсан энэ сургалтын байр нь 5000 гаруй оюутан, 400 багштай аж. Телангана мужийн захирагч нь их сургуулийн ерөнхий ректор бол Энэтхэгийн Ерөнхийлөгч нь их сургуулийн хянагч юм.
Тус их сургууль нь 1973 оны Зургаан цэгийн загварын дагуу байгуулагдсан. Их сургуулийн анхны дэд ректороор 1974-1979 онд Банарас Хиндү Их Сургуулийн органик химич Гурбакш Синг ажиллажээ. Шри Б Д Жатти их сургуулийн анхны канцлер байв.
2015 оны 1 дүгээр сард Хайдерабадын Их Сургууль Энэтхэгийн Ерөнхийлөгчийн олгосон Энэтхэгийн Хамгийн Шилдэг Төв Их Сургуулийн Зочдын Шагналыг хүртжээ.
Мөн энэхүү их сургууль нь Гачибоулид 2300 гаруй акр газарт байрладаг. Сургалтын байр нь ургамал, амьтдаар баялаг бөгөөд 734 гаруй цэцгийн ургамал, сүүн тэжээлтэн амьтдын 10 төрөл, хэвтэн амьтдын 15 төрөл шувууны 220 төрөл зүйлийн эх орон юм.
Их сургууль нь UGC (Declaration of Government Institutions as Institution of Eminence) удирдамжаар дамжуулан Их Сургуулийн Нэр хүндийн Институт хэмээн хүлээн зөвшөөрсөн.[2]
- ↑ "University of Hyderabad", Wikipedia (Англи хэлээр), 2025-03-28, Татаж авсан: 2025-03-31
- ↑ "University of Hyderabad", Wikipedia (Англи хэлээр), 2025-03-28, Татаж авсан: 2025-03-31