Халзан сум

Халзан сум
ᠬᠠᠯᠵᠠᠨᠰᠤᠮᠤ
Official seal of Халзан сум
Улс Монгол
Аймаг Сүхбаатар
Засга даргаГонгорын Алтансүх
Газар нутаг
  Нийт3,787 км2 (1,462 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,759
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Вэб сайтkhalzan.su.gov.mn

Халзан нь Сүхбаатар аймгийн сум юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгон зохион байгуулахад Халзан сум байгуулагджээ. 1224 метр өндөр Шарга уул, 1100 метр өндөр Цагаан овоо, Дэмбэрэл, Шовдол, Баян-Уул зэрэг уултай, намхан ухаа, толгод бүхий нутагтай. Сумын хамгийн нам цэг нь Өөшийн их цагаан нуур далайн түвшнээс дээш 860 метрт оршино. Нутгийн ихэнхийг Салхит, Шүүт, Сайншанд, Хужиршанд, Хатавч, Халзаншанд, Чандмань, Өөш морин хошуу зэрэг тал хөндий, цав толгод эзэлдэг.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Халзан сумаас Монгол Улсын Ерөнхий сайд 2, Хөдөлмөрийн баатар 4, төрийн шагналтан 2, ардын цолтон 3, гавьяат цолтон 9, улсын аварга малчин 7, улсын сайн малчин 2, улсын манлай уяач 2, алдарт уяач 9, аймгийн алдарт уяач 145, төр нийгмийн зүтгэлтэн 20 хүн төржээ. Халзан сум эрдэмтэн, докторуудын тоогоор аймагтаа тэргүүлдэг.

Халзан сумын Засаг дарга[засварлах | кодоор засварлах]

  • 1924-1933 он 1936-1938 онд:Мэндийн Доной
  • 1926 он: Шагдарын Сэрээтэр
  • 1927-1929 он: Батын Чойжин
  • 1934 он: Баярын Нүржав
  • 1935 он: Минжүүрийн Мөнгөө
  • 1936-1937: Пяранлайн Цэрэндаш
  • 1939 он: Нацагийн Балданшавиар
  • 1940-1946: Түмэнгийн Лувсаншарав
  • 1947 он: Будын Шарав
  • 1948-1951 он: Дуламын Балдан-Осор
  • 1948 он: Далантайн Цэвэгсүрэн
  • 1951-1959 он: Чойдорын Дамдинсүрэн
  • 1959 он: Адъяагийн Жамсранжав
  • 1959-1962он: Балдангийн Мантай
  • 1962-1969 он: Чулууны Дамдинсүрэн
  • 1969-1972 он: Раднаагийн Өлзийбаяр
  • 1972-1987 он: Самданжамцын Мажигсүрэн
  • 1987-1990 он: Луузангийн Чулуунбаатар
  • 1990-1992 он: Балжирын Борхүү
  • 1992-2008 он: Моононгийн Баатарсүх
  • 2008-2012 он: Борын Гүрнээжав
  • 2012-2014 он: Моононгийн Өлзийсайхан
  • 2014-2016 он: Гомбосүрэнгийн Цээмаа
  • 2016-2020 он: Агваанренчингийн Отгонбаатар
  • 2020 оноос: Гонгорын Алтансүх

1992 оны шинэ Үндсэн хууль батлагдаж, засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсноор төрийн удирдлагыг суманд Засаг дарга түүний Тамгын газар хэрэгжүүлэх болсон билээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал[засварлах | кодоор засварлах]


Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

khalzan.mn

khalzan.su.gov.mn