Халим
| Халим | ||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Алуурчин халим | ||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||
|
Халим нь дэлхий даяар өргөн тархсан, бүрэн усан орчинд амдардаг хөхтөн амьтад юм. Ердийн нэршилд халим гэдэг нь ихэвчлэн Cetacea доод багт харьяалагдах том хэмжээтэй гишүүдийг хэлэх ч, шинжлэх ухаанд Cetacea доод багийн бүх гишүүдийг агуулна. Халимнууд болон далайн гахайнууд нь (Ceteceans) хос туурайтны Artiodactyla багт харьяалагдана. Халимнууд нь биологийн хувьслын хувьд усны үхэртэй хамгийн ойрын хамааралтай бөгөөд 54 сая жилийн өмнөөс тусдаа салан хөгжжээ. Халимны доод баг нь дотроо 2 дэд багт хуваагдах бөгөөд одоогоор 94 орчим зүйл бүртгэгдээд буй.[1]
- Odontoceti буюу Шүдэт халим. Үүнд: Кашалот, алуурчин халим, хошуут халим, далайн гахай гэх мэт орно.
- Mysticeti буюу Сахалт халим. Үүнд: Бөгтөр халим, хөх судалт халим, бор халим гэх мэт.
Халимнууд нь бүрэн усан орчинд амьдралтай, далайн амьтад: тэд усан дотор хооллож, хээлтэж, зулзага төрүүлж, өсгөж чадна. Халимнууд нь хэмжээгээрээ 2.6 метр, 135 килограмм одой кашалотаас 30 метр, 190 тонн хөх халим хүртэл ялгарна.
Сахалт халимнууд нь шүдгүй, харин оронд нь сахал хэмээх шүүлтүүр хэлбэрийн бүтэцтэй бөгөөд их хэмжээний ус амандаа оруулсныхаа дараа усыг сахал дундуур түлхэснээр усанд байсан крилл болон жижиг загаснууд аманд шүүгдэн үлдэнэ. Сахалт халимны дэд багт 4 овгийн 15 зүйл багтана. Шүдэт халимнууд нь харин загас болон бусад том идэш барихад зохицсон конус халбэрийн шүдтэй байдаг. 10 овгийн 79 зүйлын халим болон далайн гахайнууд энэ дэд багт багтана.[2]
Анатоми
[засварлах | кодоор засварлах]
Бусад хөхтөн амьтдын адил халим нь уушгиар агаар авч хүчилтөрөгчөөр амьсгалдаг, халуун цустай, үр зулзагаа хөхүүлж сүүгээр тэжээдэг болон маш бага хэмжээний ч гэсэн үс байдаг байна. Халим нь ээрүүл хэлбэрийн биетэй. Сэлүүр нь завины сэлүүр мэт хавтгай ба сүүл нь загасных шиг хөндлөн биш, босоо чиглэлд хөдлөн урагшлах хүчээ авна. Арьсан дороо зузаан өөхөн давхаргатай ба энэ нь энерги хадгалж хуримтлуулах, биеийн дулааныг хадгалах үүргийг гүйцэтгэнэ. Халимны хүзүүний яс устсан ч сээр нурууны ястай, мөн аарцагны ясны ул мөр байдаг. Хөх судалт халим нь урьд байсан болон одоо амьдарж буй хөхтөний дотор хамгийн томд тооцогдоно. Урт нь 35 м, 150 т жинтэй юм. Халим төрөл зүйлээс хамааран дунджаар 40-90 жил насална.
Халим. Грекээр: κiτος- кит буюу "Далайн гайхал" гэсэн утгатай үг:

Халим болоод халим хэлбэртэнгүүд нь дэлхий дээрхи хамгийн том амьтанд тооцогддог бөгөөд цэнхэр халимны (халимны хамгийн том зүйл) антарктикийн популяц нь дунджаар 24-29 м урт, 75-150 тонн, хамгийн ихдээ 33 м урт 190 тонн хүрдэг.[3] Халим ойролцоогоор 54 сая жилийн тэртээд үүсэж буй болжээ.
Халим хэлбэртний баг нь гурав дэд багтай бөгөөд Mysticeti буюу сахалт халимын баг, сахал нь нялцгай биетэн шүүн авахад зориулагддаг. Odontoceti буюу шүдэт халимын баг, ) загас, наймалж агнахад зохицсон. Archaeoceti буюу эртний халимын баг нь өнөө цагт устаж мөхжээ. Cetacea багийн далайн хөхтөн амьтан юм. Энэхүү баг нь дотроо 2 дэд багт хуваагдах бөгөөд 88 орчим зүйлийн халим бий.
Odontoceti буюу Шүдэт халимын баг. Үүнд: Зантгар халим, алуурчин халим, хошуут халим, далайн гахай зэрэг халимууд багтана.
Mysticeti буюу Сахалт халимын баг. Үүнд: Бөгтөр халим, хөх судалт халим, бор халим зэрэг багтана.
Бусад хөхтөн амьтдын адил халим нь уушгиар агаар авч хүчилтөрөгчөөр амьсгалдаг, халуун цустай, үр зулзагаа хөхүүлж сүүгээр тэжээдэг. Халим нь ээрүүл хэлбэрийн биетэй. Сэлүүр нь завины сэлүүр мэт хавтгай бөгөөд сүүл нь загасных шиг босоо бус, хөдлөн байрлалтай. Арьсан дороо зузаан өөхөн давхаргатай бөгөөд энэ нь энерги хадгалж хуримтлуулах, биеийн дулааныг хадгалах үүргийг гүйцэтгэнэ.
Халимны хүзүүний яс устсан ч сээр нурууны ястай, мөн аарцагны ясны ул мөр байдаг. Халим төрөл зүйлээс хамааран дундажаар 40-90 жил насална.
Хувьсал
[засварлах | кодоор засварлах]Дотоод эволюцийн хуваагдал
[засварлах | кодоор засварлах]Халим хэлбэртнүүд нь дотроо сахалт халим болон шүдэт халим гэсэн хоёр дэд баг болон хуваагдана.
| Сөнөсөн ба амьд халим хэлбэртнүүдийн хоорондын хамаарал:[4] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
† Сөнөсөн бүлэг |
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Халим – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Society for Marine Mammalogy". 2025.
{{cite web}}: CS1 maint: url-status (link) - ↑ "Society for Marine Mammalogy". 2025.
{{cite web}}: CS1 maint: url-status (link) - ↑ Carwardine, Mark (2020). Handbook of whales, dolphins and porpoises (Англи хэлээр) (1st хэвлэл). 50 Bedford Square, London, WC1B 3DP, UK: Bloomsbury Publishing Plc. х. 87. ISBN 978-1-4729-0814-8.
{{cite book}}: CS1 maint: location (link) - ↑ Gatesy, John; Geisler, Jonathan H.; Chang, Joseph; Buell, Carl; Berta, Annalisa; Meredith, Robert W.; Springer, Mark S.; McGowen, Michael R. (2012). "A phylogenetic blueprint for a modern whale" (PDF). Molecular Phylogenetics and Evolution. 66 (2): 479–506. doi:10.1016/j.ympev.2012.10.012. PMID 23103570. Архивласан (PDF) огноо 2013-02-27. Татаж авсан: 4 September 2015.
