Халимны сахал
Харагдац
Халимны сахал гэдэг нь сахалт халимны аман дотор орших гурвалжин хэлбэрийн кератин давхаргуудаас бүтсэн бүтэц бөгөөд халимны шүүлтүүрэн хооллолтод голлох үүрэг гүйцэтгэнэ. Халим амандаа ус сорж авсныхаа дараа сахал дундуураа усыг түлхэн гаргаж усанд байсан крилл, жижиг загас гэх мэтийг шүүж хооллоно.


