Халиун буга

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Халиун буга
Оршин байсан хугацаа: Палеогений сүүл үеэс одоо хүртэл
Халиун буга
Халиун буга
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Салаа туруутан (Artiodactyla)
Овог: Бугынхан (Cervidae)
Зүйл: Халиун буга (cervus elaphus)


Халиун буга нь Cervus төрлийн хамгийн том биетэй зүйл бөгөөд эр бугын сэрвээний өндөр нь 140-165 см, биеийн урт 213-247см, сүүл 7-13 см, зүс бор халиун, хэвлий тан цайвар зогдортой. Дайр (эр буга) хосоор 12 салаалсан том сэргэр эвэртэй, 7 кг хүртэл жинтэй юм.[1] Монгол улсын амьтны аймгийн тухай хуулиар (Засгийн газрын тогтоол, №264) ховор зэрэглэлд (2001) оруулсан. Монгол улсын ан агнуурын тухай 1995 оны хуулинд ховор зүйлийн жагсаалтанд оруулсан.Монгол улсын хэмжээнд Устаж байгаа, A2acd ба A3d[2] төрөл зүйлд багтаж орсон.

  1. http://govi-altai.nature.gov.mn/subInformation/5/content/78
  2. http://govi-altai.nature.gov.mn/subInformation/5/content/78