Jump to content

Халла

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Халла (солонг. 한라산, англи. Hallasan) - Өмнөд Солонгосын Чэжү арал дээрх, тус улсын хамгийн өндөр буюу 1,947 м өндөрт орших унтарсан галт уул юм.

Энэ ууланд мөн арал дээр хамгийн эртний Буддын сүм байрладаг бөгөөд Гуулин улсын (1046–1083) үед баригдаж, хожим нь сүйрсэн, дараа нь 20-р зуунд дахин сэргээн баригдсан юм. Халла уулаас холгүйхэн 1948-1950 онд Чэжү аралд болсон засгийн газрын эсрэг бослогын үеэр хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө байдаг.

Халла уулын тогоо

Уулын тогоонд байрладаг Баенноктам нуур нь устаж үгүй болж байгаа ажээ. Зуны борооны улирлын дараа нуурын тойрог хоёр километр, гүн нь 100 метрт хүрдэг ажээ.