Халтарын Мадриг
Халтарын Мадриг | |
---|---|
Төрсөн | Манж Чин Улсын Түшээт хан аймгийн Гүн Түшээ гүний хошуу буюу өнөөдрийн Монгол улсын Дундговь аймгийн Дэлгэрхангай сум |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | ![]() |
Мэргэжил | цэргийн зүтгэлтэн, хилчин |
Халтарын Мадриг (Түшээт Хан аймгийн Гүн түшээ гүний нутаг одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Элгэн хэмээх газар 1912 онд төрж, 1994 онд нас барсан) - "Эх оронч" гэж алдаршсан БНМАУ-ын хилчин. Байтагийн 10 баатрын сумангийн дарга хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эх оронч Халтарын Мадриг нь 1930-1933 онд Өмнөговийн Хятадтай хил залгаа Ноён сумын нутагт цагдаа, цэргийн алба хаагаад 1936-1945 онд дахин цэрэгт татагдаж, тасгийн дарга, хязгаарын цэргийн сургуульд суралцан салаан дарга, сумангийн бэлтгэл дарга байв.
1945 онд Японы эсрэг чөлөөлөх дайнд тулалдаж, Өвөр Монголын баруун Сөнөд, Зүүн Хошуу, Баруун үзэмчний хошуунд бугшиж байсан Японы тагнуул, хорлон сүйтгэгчдийг илрүүлэн баривчлах ажиллагаанд оролцсон байна. 1946-1953 онд Монголын баруун хилд томилолт аван Ховдын 5-р отряд, Байтагийн сумангийн дарга, 1953-1984 онд Цагдаагийн Ерөнхий газрын цахилгаан станц, Элчин хамгаалах ротуудад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын баатар цолоо аваагүй Эх оронч Мадриг
- 95 настай ахмад дайчин Н.БАТМӨНХ: Баруун бүсийн тулгарлалтын үеэр 11 цэрэг амьд гарч, хоёр дарга маань амиа алдаж байсан

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.