Халькоген
Халькоген Халькогенүүд нь үелэх системийн 16-р бүлэг дэх элементүүдийг нэрлэдэг. Энэ нь өөрөөр хүчилтөрөгчийн бүлэг гэгддэг. Өүлэг 16-д химийн элементүүд болох хүчилтөрөгч(O), хүхэр(S), селен(Se), теллур(Te), мөн цацраг идэвхт элементүүд болох полониум(Po), ба ливермори(Lv) багтдаг. Ихэвчлэн хүчилтөрөгч нь тусад нь авч үздэг ба заримдаа хүхэр, селен, теллур, полониумаасаа өөр хариу үйлдэл үзүүлдэг учраас "халькоген" гэсэн тодорхойлолтоос хасагддаг. "Халькоген" гэсэн үг нь Грек үг болох khalkós (χαλκός), энэ үг нь ерөнхийдөө зэс(энэ нэр томъёог хүрэл, гууль, яруу найргийн ач холбогдолтой аливаа металл, хүдэр, зоос зэрэгт мөн ашигладаг), болон латинаар орчуулагдсан грек үг genës нь төрсөн, төрсөн гэсэн утгатай үгнээс гаралтай. Хүхэр нь эртний үеээс танигдаж ирсэн ба хүчилтөрөгч нь 18-зууны үеэр элемент гэж тодорхойлогдсон. Селен, теллур, полониумыг 19-р зуунд, ливермори нь 2000 онд нээсэн. Бүх халькогенууд нь зургаан валентийн электронтой тул гадна талын бүрэн бүрхүүлд хоёр электрон дутуу үлддэг. Тэдний хамгийн түгээмэл исэлдэлтийн төлөв нь -2, +2, +4, ба +6 юм. Тэд харьцангуй бага атомын радиустай, ялангуяа хөнгөн масстайнууд нь. Байгальд олдох халькогенүүд нь бүгд ямар нэгэн биологийн үүрэгтэй, нэг бол тэжээл эсвэл биед хортой байдлаар. Селен нь их чухал тэжээл (олны дунд селеноцистеинийн суурь барил болж өгдөгөөрөө) гэвч ихэвчлэн хортой байдаг. Теллур нь ихэнхдээ таагүй үр дагаварт хүргэдэг(гэвч зарим организмүүд ашиглаж чаддаг), полониум( ялангуяа полони изотоп-210) нь цацагт идэвхт болохоор үргэлж хортой байдаг.