Хальконатронит

Хальконатронит (Англи: Chalconatronite) нь карбонат эрдэс бөгөөд хоёрдогч гаралтай ховор зэсийн эрдэс юм. Энэ эрдэс нь өөртөө зэс, натри, нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч агуулдаг. Химийн томьёо нь Na₂Cu(CO₃)₂·3H₂O. Хальконатронит нь усанд хэсэгчлэн уусдаг, харин шингэрүүлсэн хүчилд ялангуяа хүйтэн нөхцөлд уусахдаа задралд ордог. Эрдсийн нэр нь найрлагад нь орсон зэсийг илэрхийлэх chalcos хэмээх грек үг, мөн байгалийн гаралтай натрийн карбонатыг илэрхийлэх натрон гэсэн нэршлээс үүсэлтэй. Энэхүү эрдэс нь хөрснөөс гаралтай байж болзошгүй шүлтлэг карбонат агуулсан ус хүрэлтэй урвалд орсноор үүсдэг гэж үздэг. Хальконатрониттай төстэй эрдсүүдэд малахит, азурит болон бусад зэсийн карбонатууд орно. Хальконатронит нь Австрали, Герман, АНУ-ын Колорадо мужид илэрч, бүртгэгдсэн байдаг.
Хүрлийн өвчин
[засварлах | кодоор засварлах]Ихэнх тохиолдолд энэ эрдэс нь зэврэлт болон “хүрлийн өвчин”-өөс сэргийлэх зорилгоор натрийн сесквикарбонат эсвэл натрийн цианидаар боловсруулсан хүрэл болон мөнгөн эдлэл дээр үүсдэг. Мөн зэс эдлэлийг усан уусмал бүхий натрийн карбонатаар боловсруулсны дараа гадаргуу дээр нь хальконатронит үүсдэг нь туршилтаар нотлогдсон. Гэсэн хэдий ч натрийн сесквикарбонатаар боловсруулсны үр дүнд энэ эрдэс үүсэх нь олон эртний эдлэл цуглуулагчдын хувьд таагүйд тооцогддог. Учир нь хальконатронит нь зэс эдлэлийн байгалийн гадаргыг өөрчилж, анхны өнгө төрхийг алдагдуулдаг.