Хамбургийн Их Сургууль

Хамбургийн Их сургууль (герман. Universität Hamburg, англи. University of Hamburg) — Германы Хамбург хотод байрлах улсын дээд боловсролын байгууллагуудын академик судалгааны томоохон төвүүдийн нэг юм. Хамбургийн их сургууль Германы "залуу" их сургууль боловч, шинжлэх ухааны нээлт, профессор багш, төгсөгчид нарын амжилтаараа дээгүүр ордог бөгөөд тус их сургуулиас 5 Нобелийн шагналтан төрсөн байна. Times Higher Education Ranking, CWTS Leiden Ranking, U.S. News & World Report нарын үзэж буйгаар дэлхийн 200 дээд зэргийн их сургуулийн жагсаалтад багтсан байна. Энэ их сургуультай холбоотой 7 Нобелийн шагналтан, 1 Вольфийн шагналтан байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
Хамбургийн Их Сургуулийн үүсгэн байгуулагдсан өдрийг 1919 оны 3-р сарын 28-нд гэж үздэг. Үүнээс хамаагүй өмнө 1613 онд Хамбург хотод "Academisches Gymnasium" (Эрдмийн Гимнази) Хамбургийн колоничлолын хүрээлэн (Hamburgisches Kolonialinstitut) болон Aкадемик Коллеж (Akademisches Gymnasium) зэрэг байгуулагдсанаас эхтэй гэдэг боловч суралцагсад цөөн байснаас хаагдсан байна.
1895 онд бизнесмэн Эдмунд Зимерс судалгаа, лекц унших зориулалттай барилга хувиасаа хандивласан байна. Өнөөдөр энэ барилга нь Хамбургийн Их Сургуулийн төв байр юм. 19-р зуунд Академичес Гимназитай хамт ботаникийн цэцэрлэг (1821), ажиглалтын газар (1833), химийн лаборатори (1878), физикийн лаборатори (1885) болон бусад байгууламжууд байгуулагдсан түүхтэй. Академийн барилга өргөжиж, 1907 онд шинжлэх ухааны экспедиц, нийтлэл хэвлүүлэхийг дэмждэг "Хамбургийн Шинжлэх Ухааны Байгууллага", 1908 онд Кёлны Хүрээлэн байгуулагдахад хүргэсэн.
Улмаар дэлхийн нэгдүгээр дайны дараа л Хамбургийн ардчилсан үзэлтэй хүмүүс "Хамбургийн Их Сургууль"-ийг байгуулахыг дэмжиж, Вернер фон Меллег анхны захирлаар нь томилсон юм. Тус их сургуульд хууль эрх зүй, анагаах ухаан, философи, байгалийн ухаан гэсэн дөрвөн факультет байгуулагдсан түүхтэй.
1919 онд тус их сургууль албан ёсоор нээгдэх үед 1729 оюутан элсэж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа тус их сургууль 1945 оны намар 17,800 ажилтантайгаар дахин нээгдсэн. 1945/46 оны дайны дараах эхний улиралд Хамбургийн Их Сургуульд 2,872 оюутан элссэн байна.
1950-иад оны эхээр энэ тоо 6000 болж, 1960-аад онд хоёр дахин нэмэгдэж, 1970-аад он гэхэд 19200 ирээдүйн мэргэжилтэн энд дээд боловсрол эзэмшиж байжээ. Одоогийн байдлаар Хамбургийн Их Сургуульд ойролцоогоор 39000 оюутан суралцаж байна.
Их сургуулийн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]Сурсан алдартай хүмүүс
[засварлах | кодоор засварлах]- Клаус Хассельманн — Физикийн Нобелийн шагналтан (2021)
- Ханс Кребс — Анагаах ухаан, физиологийн Нобелийн шагналтан (1953)
- Ханс Йенсен — Физикийн Нобелийн шагналтан (1963)
- Харальд зур Хаузен — Анагаах ухаан, физиологийн Нобелийн шагналтан (2008)
- Шийнг-Шен Черн — Вольфын шагналтан (1983)
- Хельмут Шмидт — Германы улс төрч, Германы Холбооны канцлер (1974-1982)
- Паул Неверманн — 1961-1965 онд Хамбург хотын анхны хотын дарга
- Лео Штраус — улс төрийн философийн түүхч, соёлын онолч
- Рихард Зорге — Зөвлөлтийн тагнуулын ажилтан
Багшилсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- Отто Штерн — Физикийн Нобелийн шагналтан (1943)
- Вольфганг Эрнст Паули — Физикийн Нобелийн шагналтан (1945)
- Вольфганг Паул — Физикийн Нобелийн шагналтан (1989)
- Карл фон Вайцзеккер — Германы физикч, философич, улс төрийн зүтгэлтэн
- Карл Майнхоф — Германы хэл шинжлэлийн мэргэжилтэн, Африк судлаач
- Уильям Льюис Штерн — Германы сэтгэл судлаач, философич, IQ-ийн тухай ойлголтыг бүтээгч
- Йоханн Радон — Австрийн математикч
- Карл Ратген — Германы эдийн засагч, Хамбургийн их сургуулийн анхны ректор
- Унцольд, Альбрехт Отто Йоханнес - Германы астрофизикч
- Вальтер Фрике - Германы одон орон судлаач
- Нонне, Макс - Германы мэдрэлийн эмч, профессор
- Константин Флорос - Германы хөгжим судлаач, хүндэт доктор
- Фриц Фишер - Германы түүхч, профессор, Дэлхийн нэгдүгээр дайны тухай бүтээлүүдийн зохиогч