Jump to content

Хамтрал (Математик физик)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Физикт, ялангуяа статистик механикт хамтрал (эсвэл статистик хамтрал, Англи: Ensemble, statistical ensemble) гэдэг нь нэгэн системийн олон тооны (заримдаа хязгааргүй олон) виртуал хуулбараас бүрдэх ойлголт юм. Эдгээр хуулбар бүр нь бодит систем оршиж болох боломжит төлөвүүдийн нэгийг төлөөлнө. Өөрөөр хэлбэл, статистик хамтрал гэдэг нь нэг системийг тайлбарлах зорилгоор ашиглагддаг бөөмсийн системүүдийн цогц юм. Хамтрал хэмээх ойлголтыг Ж. Уиллард Гиббс 1902 онд анх нэвтрүүлжээ.

Термодинамик хамтрал нь статистик хамтралын тусгай төрөл бөгөөд бусад шинж чанаруудаас гадна статистик тэнцвэрт байдалд тодорхойлно. Ийм хамтралыг классик болон квант механикийн хуулиуд дээр тулгуурлан термодинамик системийн шинж чанарыг гарган авахад ашигладаг.

Хамтралын ойлголт нь дараах санааг илэрхийлнэ. Нэгэн туршилтыг микроскопын ижил нөхцөлд олон удаа давтан хийх үед туршилт хийгч нь микроскопын нарийн төлөвүүдийг бүрэн хянах боломжгүй байдаг. Иймээс ажиглагдах үр дүн нь олон янзаар илэрч болно гэж үзэх нь зүйтэй юм.