Jump to content

Ханасан ураны сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ханасан уран (DU, Q-metal, D-38) нь тугалганаас 68% илүү нягт байдаг учир цэргийн салбарт хуяг нэвтлэх суманд ашигладаг. Ханасан ураныг мөн иргэний салбарт онгцоны тэнцвэржүүлэгч, цацрагийн эмчилгээний төхөөрөмжинд цацрагнаас хамгаалагч, цацрагны хамгаалалттай төмөр контейнер савнуудад ашигладаг.

Ихэнх ханасан урантай сум 30мм-ын калибрийн сумнууд юм. АНУ-ын зэвсэглэлд 30мм-ын PGU-14/B гэдэг хуяг нэвтлэгч шатдаг их бууны суманд, 25мм-ын M242 гэдэг байлдааны хөлгийн буунд ашигладаг.

Ханасан урантай сум

Мөн кинетик энергийн хуяг нэвтлэгчийн зориулалтаар Абрамс танкны саманд ашиглагддаг.

Ханасан ураны сумны үзүүр хуягны гадна хүрэхэд бутарч дараагийн хэсэг нь шовх болдог тэгээд бага багаар хуягыг цөмөлж дотогш нэвтэрхэд шаталт үүсч танк ба машины доторхыг шатаадаг. 1993 оны Иракын цэргийн ажиллагаанд НАТО-ын хүчин 1000 тонн гаруй ханасан урантай сумыг ашиглажээ.

Одоогоор 17-20 орны зэвгсэлэлд энэ сумыг ашигладаг.

Цацрагийн бохирдол

[засварлах | кодоор засварлах]

Ханасан урантай сумыг хэрэглэсний дараа байгаль орчинд маш их хэмжээний хортой цацрагийн бохирдол үлддэг. 2003 оноос хойш Иракт хийсэн НАТО-ийн дайний уршигаар ураны сумны цацрагын бохирдлоос маш олон мянган цацрагийн хордолтын гажигтай хүүхдүүд төрсөн юм. Иракт нийт 350 гаруй хот суурингууд хансан ураны сумны цацрагийн бохирдлоор сүйтгэгджээ. [1]

  1. http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/13623699.2013.765173 Ханасан ураны цацрагийн бохирдол Иракт, Австри Венийн их сургууль.