Jump to content

Ханкений Эдийн Засгийн Дээд Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Файл:Https://en.wikipedia.org/wiki/File:Hanken logo.svg
Ханкений Эдийн Засгийн Сургуулийн лого

Ханкений Эдийн Засгийн Дээд Сургууль (швед. Svenska handelshögskolan, товчоор Hanken) нь Финландын (Finland) Хельсинки, Вааса хотуудад кампустай бизнесийн дээд сургууль юм. 1909 онд байгуулагдсан энэхүү сургууль нь Финландын хамгийн эртний бизнесийн сургууль бөгөөд Скандинавын орнуудын дотроос ч анхны үеийнхний нэг юм. Сургалт нь англи, швед хэл дээр явагддаг. Мөн хөтөлбөрүүдийг англи, швед хэл дээр санал болгодог.[1]

Ханкений сургууль 1909 оны 9-р сарын 1-нд Хельсинки хотод байгуулагдсан бөгөөд энэ нь Стокхольмын Эдийн засгийн дээд сургуулиас хойш нэг сарын дараа нээгдсэн, Хойд Европын анхны бизнесийн сургуулиудын нэг юм. Үүнээс өмнө 1908 оны 12-р сард Актиеболагет Хёгре Свенска Ханделсларверкет нэртэй хувийн дээд сургуулийн үүсгэн байгуулалтын хурал болж, ердөө дөрвөн сарын дараа Хөгре Свенска Ханделслароверкет нэрээр хувийн коллеж батлагджээ. 1927 онд сургууль өнөөгийн Свенска Ханделшогсколан нэрээ авч, 1928 онд эдийн засгийн бакалаврын, 1934 онд профессорын зэрэг олгож эхэлсэн бөгөөд 1944 онд анхны докторын зэрэг хамгаалсан.


1980 онд Ханкений Вааса дахь кампус нээгдэн, Финландын швед хэлтэй иргэдээр дүүрэн Өстроботниа мужид бизнесийн боловсролыг хөгжүүлэх зорилготой болжээ. 2018 онд Ханкень Хельсинкийн Эдийн засгийн аспирантур (Helsinki Graduate School of Economics)-тай нэгдсэн. Энэхүү төсөл нь Финландын гурван том их сургууль болох Аалтоны Их Сургууль, Ханкений Эдийн Засгийн Дээд Сургууль, Хельсинкийн Их Сургуулийг нэгтгэх зорилготой байв.

  1. "Hanken School of Economics", Wikipedia (Англи хэлээр), 2025-03-26, Татаж авсан: 2025-03-31