Jump to content

Ханнес Колехмайнен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ханнес Колехмайнен

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Финланд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЮхо Пиетари "Ханнес" Колехмайнен
Төрсөн огноо1889 оны 12 сарын 9
Төрсөн газарКуопио
Нас барсан огноо1966 оны 1 сарын 11
Нас барсан газарХельсинки
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байрСтокхольм 19125000 м
Алтан медаль – нэгдүгээр байрСтокхольм 191210000 м
Алтан медаль – нэгдүгээр байрСтокхольм 1912Кросс хувь
Мөнгөн медаль – хоёрдугаар байрСтокхольм 1912Кросс баг
Алтан медаль – нэгдүгээр байрАнтверпен 1920Марафон

Юхо Пиетари "Ханнес" Колехмайнен (финээр Juho Pietari "Hannes" Kolehmainen, 1889 оны 12 сарын 9– 1966 оны 1 сарын 11) нь Финландын хөнгөн атлетикч, холын зайн гүйгч байв. "Нисдэг Финчүүд" гэгддэг, Финландын холын зайн гүйлтийн алтан үеийнхний түрүүч нь Колехмайнен билээ. Тэр АНУ-д нэлээн хэдэн жил амьдарч, Америкийн Ирландчуудын Хөнгөн Атлетикийн Клубийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байсан[1]. Колехмайнен 1921 онд АНУ-ын иргэншилтэй болжээ[2].

Колехмайнен 1912 оны Стокхольмын олимпын үеэр.

Түүний ах Вилли, Тату нар нь мөн холын зайн гүйлтийн сайн тамирчид байв.

1912 онд Финланд нь Оросын бүрэлдэхүүнд байсан бөгөөд хэдий Финландын баг тусдаа орж байсан ч Оросын далбаан дор уралдаж байсан тул тэр хожим өөрийгөө "бараг л битгий ялаасай гэж хүсч байсан" гэж дурссан байдаг.

Дэлхийн нэгдүгээр дайны улмаас түүний амжилт тасалдсан ч дайны дараа тэр бүр хол зай буюу марафонд оролцох болж, Антверпенд зохиогдсон 1920 оны зуны олимпоос алтан медаль хүртсэн билээ. Колехмайнен 4 жилийн дараа мөн олимпын марафон гүйлтийн тэмцээнд өрсөлдсөн ч уралдааны замаа дуусгаж чадаагүй аж.

Колехмайнены амжилтын буухиаг алдарт Пааво Нурми залгамжилсан билээ. Тэд 1952 онд нутагтаа зохиогдсон зуны олимпын бамбарыг хамтдаа асаалцсан түүхтэй. Тэрээр 1966 онд Хельсинки хотноо нас нөгчжээ.

  1. "Smooth Stride Chief Asset of Kolehmainen; Great Finnish Distance Runner, Who Has Plucked Titles Galore, Trains Earnestly and Has Amazing Stamina". The New York Times. 1919 оны 3 сарын 5. Татаж авсан: 2 сарын 18. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Cite has empty unknown parameter: |coauthors= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. "Hannes Kolehmainen, Marathon Champion, Is Now U.S. Citizen". The New York Times. 1921 оны 1 сарын 15. Татаж авсан: 2 сарын 18. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Cite has empty unknown parameter: |coauthors= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)


Өмнөх
Франц Жан Буйн
Эрэгтэйчүүдийн 3000 метрийн гүйлтийн
дэлхийн дээд амжилтын эзэн

1911 оны 9 сарын 24— 1912 оны 5 сарын 24
Дараах
Швед Брор Фок
Өмнөх
Швед Брор Фок
Эрэгтэйчүүдийн 3000 метрийн гүйлтийн
дэлхийн дээд амжилтын эзэн

1912 оны 7 сарын 12— 1918 оны 7 сарын 15
Дараах
Швед Ён Зандер
Өмнөх
Швед Алексис Алгрен
Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн
дэлхийн дээд амжилтын эзэн

1920 оны 8 сарын 20— 1925 оны 10 сарын 13
Дараах
Америкийн Нэгдсэн Улс Альберт Микелсен