Ханноверын хаант улс
Ханноверын хаант улс | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1814–1866 | |||||||||||
Уриа: Suscipere et Finire "Хийж гүйцэтгэж, дуусгах" | |||||||||||
| Төрийн дуулал: Heil dir, Hannover "Ханновер, танд мэнд хүргэе" | |||||||||||
| Төлөв | Германы Холбооны улс, Их Британи, Ирландын Нэгдсэн Хаант Улстай хувийн холбоотой (1814–1837) | ||||||||||
| Нийслэл | Ханновер | ||||||||||
| Нийтлэг хэл | Герман Баруун Доод Герман | ||||||||||
| Шашин | Протестантизм (голдуу Лютеран,[1] гэхдээ мөн Кальвинизм), Католик | ||||||||||
| Төр засаг | Үндсэн хуульт хаант засаг | ||||||||||
| Хаан | |||||||||||
• 1814–1820 | III Жорж | ||||||||||
• 1820–1830 | IV Жорж | ||||||||||
• 1830–1837 | IV Уильям | ||||||||||
• 1837–1851 | Эрнст Август | ||||||||||
• 1851–1866 | V Жорж | ||||||||||
| Хууль тогтоох байгууллага | Ханноверын хаант улсын хурал | ||||||||||
| Түүх | |||||||||||
| 10 сарын 12, 1814 | |||||||||||
| 3 сарын 13, 1848 | |||||||||||
| 6 сарын 14, 1866 | |||||||||||
| 8 сарын 23, 1866 | |||||||||||
• Прусс нэгтгэсэн | 9 сарын 20, 1866 | ||||||||||
| Мөнгөний нэгж | Ханноверын талер (1814–1857) Ханноверын холбооны талер (1857–1866) | ||||||||||
| |||||||||||
| Өнөөдөр | Герман | ||||||||||

Ханноверын хаант улс (Герман: Königreich Hannover) нь Брауншвайг-Люнебургийн Вант Улсын залгамж улс болон 1814 онд Венийн конгрессын дараа байгуулагдсан хант улс юм. Их Британи ба Ханноверын холбоо нь Ханноверын Хаант Улс, Их Британи ба Ирландын Нэгдсэн Хаант Улсаас бүрдэж байсан бөгөөд IV Вилхелм 1837 онд нас барах хүртлээ энэ холбооны хан байв. Шинэ хаан Эрнст Август 1833 оны ардчилсан үндсэн хуулийг дахин цуцалсан тэр нэгэн жил улс төрийн томоохон хувьсгалуудын нэг болох Гөттингений долоогийн жагсаалыг эхлүүлэв.
1866 онд дайнд Ханновер Австрийн талд орж байлдан, ялагдав. Ингээд Пруссийн нэгтгэх бодлогын хүрээнд Ханноверын Хаант Улсыг Ханновер муж болгон улсдаа гишүүнчлэн авчээ.
1946 онд Ханновер мужийг дахин байгуулагдав. Тун удалгүй хөрш зэргэлдээх жижиг улсууд болох Брауншвайг, Олденбург ба Шаумбург-Липпетэй нэгдэн шинэ муж улс болох Доод Саксоныг байгуулсан бөгөөд энэхүү шинэ байгуулагдсан муж улсын нийслэлээр Ханновер хотыг, улсын сүлдийг нь мөн Ханновер Хаант Улсаас авсан байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Байгуулагдсан нь
[засварлах | кодоор засварлах]1814 оны аравдугаар сарын 12-нд Венийн конгресс дээр Наполеоны улсаас задарсан Брауншвайг-Люнебургийн Вант Улс нь бие даасан Ханноверын Хаант Улс байгуулснаа мэдэгдэв. Англи дахь Ханноверын кабинетын сайд Эрнст фон Мюнстерийн хэлэлцээр хийх ур чадварын ачаар Венийн конгресс дээр нутаг дэвсгэрээ зааглан авч чаджээ. Ханноверын Хаант Улсад Лингений Гүнт Улс, Аренберг-Меппений Херцогт Улс, Бентхаймын Гүнт Улс, Хилдесхаймын Вант Улс, Гослар хот, Доод Айхсфэлдийн хэсэг болон Дорнод Фрийсландын Вант Улсыг нутаг дэвсгэрийг хуваарилав.
Их Британитай хувийн холбоог байгуулсан нь
[засварлах | кодоор засварлах]1714 оноос хойш Курханновер ба Их Британийн хооронд хувийн холбоо байсан ба энэ нь 1837 оныг хүртэл үргэлжилсэн юм. Ханноверын ордны ашиг сонирхлыг засгийн газарт сайдаар ажиллах гүн Эрнст фон Мюнстер төлөөлөх бөгөөд тэрбээр Их Британи Ханноверыг Пруссээс бие даасан байдалтай байлгах гэсэн бодлогыг ойлгон, тэрхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсан юм.
III Георг ханы бага хүү Адольф Фредерик нь 1816 оны аравдугаар сарын 24-нд Ханновер луу ерөнхий захирагчаар ажиллахаар ирэв. Ханноверын Хаант Улсын зөвхөн парламентын чуулган дахь зөвлөхүүдийн саналыг тусгасан үндсэн хуулийг 1819 онд нэвтрүүлэв.[2] Парламентаар тэгш эрх мэдэл бүхий хоёр танхимаас бүрдсэн зэргэмжит чуулгантай байхаар Ханноверын Хаант Улсаас тогтоов.
Улс төр ба засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Сүлд ба бэлгэдэл
[засварлах | кодоор засварлах]Ханноверын Хаант Улсын төрийн сүлд нь нэг үндсэн ба нэг зүрхэн бамбай бүхий төвийн бамбайнаас бүрдэнэ. Дөрвөлжилсөн сүлдний (үндсэн бамбай) эхний ба дөрөвдүгээр талбарт улаан дэвсгэр дээр нэгнийхээ дээгүүр харайх, хөх өнгөтэй хэлээ гаргасан гурван ирвэсийг дүрсэлсэн бол хоёр дахь талбарт шар дэвсгэр өнгөн дээр дотор гаднагүй сараана цэцгээр чимэглэсэн давхар улаан хүрээн дотор мөн л хөх өнгийн хэлээ гаргасан хөх эмжээртэй арсланг, гурав дахь талбайд нь хөх өнгийн дэвсгэр дээр мөнгөлөг утас бүхий алтан шараар Давидын босоо ятгыг дүрсэлсэн байна.
- Ханноверын ноёрхогчийн туг, 1816–1837
- Ханноверын хааны төрийн сүлд, 1837 оноос
- Ханноверын төрийн далбаа
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Ном ба утга зохиол: Ханноверын хаант улс Германы үндэсний ном сангийн каталогт
- Mijndert Bertram: Das Königreich Hannover – Kleine Geschichte eines vergangenen deutschen Staates. Hahn, Hannover 2003, ISBN 3-7752-6121-4.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ В. Фриззел, Роберт (2007). Independent Immigrants: A Settlement of Hanoverian Germans in Western Missouri. Миссуригийн Их Сургуулийн Хэвлэл. х. 65. ISBN 9780826266095.
Ханноверын Евангелийн Лютеран сүм, хаант улсын албан ёсны сүм
- ↑ Text der Verfassung von 1819.
- ↑ Colton, J. H. "National Flags". J. H. Colton. Татаж авсан: 18 May 2014.
- ↑ Johnson, Alvin Jewett. "Johnson's New Chart of National Emblems". Alvin Jewett Johnson. Татаж авсан: 18 May 2014.