Jump to content

Хантер коллеж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хантер коллеж нь АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг улсын их сургууль юм. Энэ нь Нью-Йоркийн Хотын Их Сургуулийн (CUNY) бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд таван сургуулийн хүрээнд 100 гаруй бакалавр болон магистрын хөтөлбөр санал болгодог. Мөн Хантер коллеж нь Хантер ахлах сургууль болон бага сургуулийг удирддаг. Хантер коллеж нь анх 1870 онд эмэгтэйчүүдийн сургууль хэлбэрээр байгуулагдсан бөгөөд 1946 онд анхны эрэгтэй оюутнуудаа элсүүлжээ. Гол кампус нь 1873 оноос хойш Парк өргөн чөлөөнд байрлаж ирсэн. 1943 онд Элеанор Рузвельт нөхөр Франклин Делано Рузвельт болон өөрийн хуучин байрлалтай байшинг сургуулийн мэдэлд хүлээлгэн өгсөн ба энэхүү барилга нь 2010 онд шинэчлэгдэн “Roosevelt House” хэмээн олон нийтийн бодлогын хүрээлэн болон нээгдсэн. Hunter коллеж нь 6 жилийн хугацаанд бакалаврын оюутнуудын 57 хувийг төгсгөдөг. Тус сургууль нь дараах дөрвөн салбар сургуультай:

1. Урлаг ба Шинжлэх Ухааны Сургууль

2. Боловсролын Сургууль

3. Эрүүл Мэндийн Мэргэжлийн Сургууль

4. Нийгмийн Ажлын Сургууль

2018 оны намар, тус сургуульд элсэн орох бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн хүлээн авах хувь 36% байсан. Хантер коллеж нь 120 гаруй бакалаврын хөтөлбөр санал болгодог. Үүнд: 5 бакалаврын гэрчилгээний хөтөлбөр, 73 бакалаврын (BA) зэрэг,10 шинжлэх ухааны бакалаврын (BS) зэрэг,25 бакалавр-мастер хосолсон хөтөлбөр багтдаг.