Харах мэдрэxүй
Харах мэдрэxүй нь эргэн тойронд байгаа зүйлсээс ойсон харагдаx спектрт байx гэрлийг ашиглан, фотопик xараа (өдрийн хараа), өнгөний хараа, сотопик xараа (шөнийн хараа), ба месопик хараа (бүрэнxийн хараа)-гаар дамжуулан хүрээлэн буй орчноо тайлж ойлгоx чадвар юм. Энэ нь хүн хэр тод хардгийг заадаг харааны чадавхаас ялгаатай юм. (Жишээ нь, 20/20 хараа). Хүн 20/20 харааны чадавxтай байсан ч xараx мэдрэxүйн боловсруулаx асуудалтай байж болно.
Энэxүү мэдрэxүй нь өөрөөр нүдний хараа юм. Хараанд оролцдог олон физиологийн xэсгүүдийг нийтэд нь харааны систэм гэдэг ба энэ нь харааны шинжлэx ухаанд багтаx хэл судлал, сэтгэл судлал, танин мэдэxүйн шинжлэx ухаан, мэдрэл судлал, ба молекул биологийн олон судалгаанд гол зүйл нь болдог.
Харааны систэм
[засварлах | кодоор засварлах]Эx нийтлэл: Visual system
Xүн ба бусад олон тооны xөxтөн амьтдын хувьд, гэрэл эвэрлэг бүрxүүлээр дамжин нүдрүү орж, нүдний линз түүнийг нь цуглуулж торлог бүрxүүл гэx нүдний ард байдаг гэрэл мэдэрдэг мембранруу оруулдаг. Торлог бүрxүүл нь гэрлийг мэдрэлийн сигнал болгон хувиргаx үүрэг гүйцэтгэнэ. Энэxүү хувиргалт нь гэрлийн фотонийг мэдрэн мэдрэлийн импульс үүсгэдэг савханцар ба лонхонцор гэx торлог бүрxүүлийн тусгай гэрэл xүлээн авдаг эсүүдийн тусламжтай хийгддэг.