Харбин

Харбин хот
тал мужийн дайтай хот
Тал мужийн дайтай Харбин хот
Зургийн дээрээс доош: Цас мөсний баяр, Хунбу талбайн эргэн тойрон, Шиньхуа их дэлгүүр, Гэгээн Софийн сүм, Лалын сүм, Буддын сүм
Тал мужийн дайтай энэ хотын байршлийг улаанаар
Эзэн улс Flag of the People's Republic of China.svg Хятад (БНХАУ)
Эзэн муж Хармөрөн муж
Дотор нь 8 дүүрэг, 3 хот, 7 шянь байна.
Газар нутаг 53068 км²
– хот нь – 7086 км²
Хүн ам 10,635,971 хүн
– хотдоо – 5,282,083 хүн
Цагийн бүс Хятадын цаг (ГЦ+8)
Утасны дуг. (+86) 451
Цахим хуудас harbin.gov.cn

Харбин (ᠬᠠᠷᠪᠢᠨ, 哈尔滨 [Hā'ěrbīn], Харби́н) нь хойд Хятадын Хармөрөн мужийн төв бөгөөд дэд-мужийн зэрэглэлтэй хот юм. Сонхуа голын өмнөд эрэгт оршино. Харбин нь хүн амынхаа тоогоор Хятад улстаа 10-рт ордог (9.87 сая оршин суугчтай), зүүн хойд Хятадын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны төв нь болно.

Харбин гэдэг нь Манж хэлээр "загасны тор хатаадаг газар" гэсэн утгатай үгнээс гаралтай юм. Харбины өвөл нь маш хүйтэн байдаг тул "Мөсөн хот" гэгдэх нь бий. Харбин нь өвлийн улиралд босдог үзэсгэлэнт мөсөн хотхон болон Хятад-Оросын худалдаанд гол үүрэг гүйцэтгэдэг хот гэдгээрээ алдартай. 1920-д онд Харбинд Парис, Москвагийн шинэ загварууд Шанхайгаас түрүүнд ирдэг байсан тул Хятадын загварын нийслэл гэгдэж байжээ[1]. Харбин хот өдгөө 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Харбин – Викимедиа дуу дүрсний сан