Jump to content

Харвардын Ази судлалын сэтгүүл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Харвардын Ази Судлалын Сэтгүүл нь Харвард-Енчин Институтаас англи хэлээр хэвлэдэг эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Тус сэтгүүлд Хятад, Япон, Солонгосын түүх, уран зохиол, шашин, зарим тохиолдолд улс төр, хэл шинжлэлийн тухай нийтлэлүүд, Зүүн Ази судлалын эрдэм шинжилгээний номын шүүмж гардаг. Америкийн тэргүүлэх хятад судлалын сэтгүүл хэмээн нэрлэгдсээр байгаа.

Харвардын Ази Судлалын Сэтгүүлийг 1928 онд байгуулагдсан бие даасан, ашгийн бус байгууллага болох Харвард- Енчин Институтын нэрийн дор Зүүн, Зүүн Өмнөд Азийн тухай мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор орос-франц эрдэмтэн Серже Элисеф 1936 онд үүсгэн байгуулсан. Элисеф сэтгүүлийн редактораар ажилласан 21 жилийн хугацаандаа (1936-1957) өөрийн өргөн хүрээний мэдлэгийг сэтгүүлд тусган гаргаж чаджээ.

Элисефээс хойш тус сэтгүүлийг дараах эрхмүүд удирдаж авч явжээ:

  • Жон Бишоп 1958-1974
  • Тимоти Коннор 1975
  • Доналд Шивли 1976-1983
  • Роналд Иган 1983-1987
  • Ховард Хибэтт 1988-
  • Жоанна Хандлин Смит, одоогийн ерөнхийлөгч

Нийтлэлийн түүх

[засварлах | кодоор засварлах]

1947 оныг хүртэл тус сэтгүүл жилд 3 удаа хэвлэгддэг байсан. 1948-1957 оныг хүртэл жилд 2 удаа хэвлэгддэг байж байгаад 1958-1976 онд жилд 1 удаа юм уу 2 жилд 1 удаа болж өөрчлөгджээ. 1977 оноос хойш жилд 2 удаа 6 болон 12 сард хэвлэгдэн гарсаар ирсэн.