Jump to content

Харперс Базаар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Harper's_Bazaar_Logo

Harper's Bazaar нь Америкийн сар тутам хэвлэгддэг эмэгтэйчүүдийн загварын сэтгүүл юм. Bazaar нь Нью-Йорк хотод 1867 оны 11-р сарын 2-ноос эхлэн Harper's Bazar нэртэй долоо хоног тутам хэвлэгдэж ирсэн. Анх Harper & Brothers-оос тус сэтгүүлийг хэвлэж байсан бөгөөд 1913 оноос хойш сэтгүүлийг Херст эзэмшиж, хэвлэж байна.

Тус сэтгүүл нь дэлхийн хамгийн эртний эмэгтэйчүүдийн загварын сэтгүүл бөгөөд АНУ-д хэвлэгдсэн анхны загварын сэтгүүлүүдийн нэг юм. 1930 оны 12-р сарын 30-нд Harper's Bazaar гэж нэрээ өөрчилсөн. Гэвч Harper's Bazaar нэртэй анхны сэтгүүл 1929 оны 11-р сард гарч байсан.

Harper's Bazaar компанийн оффисууд нь Нью-Йорк хотын Манхэттэны Мидтаун, Колумбусын тойргийн ойролцоох 959 8-р Өргөн Чөлөөнд, өөрөөр 300 Баруун 57р Гудамж, Hearst Tower-т байрладаг.

Harper's Bazaar бол Америкийн эмэгтэйчүүдийн загварын сэтгүүл юм. Тус сэтгүүлийг 1867 онд Harper & Brothers компани Harper's Bazar нэрээр үүсгэн байгуулсан (мөн 1929 оноос хойш Harper's Bazaar нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна). Одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн эртний загварын сэтгүүл бөгөөд Германы Der Bazar сэтгүүлийн Америк хувилбарт суурилж гарсан.

Тус сэтгүүл нь сар бүр хэвлэгддэг бөгөөд 6/7, 12/1-р сарын дугааруудыг нэгтгэн жилдээ нийт 10 дугаар хэвлэгддэг.

Сэтгүүлийн одоогийн ерөнхий редактор Самира Наср "Harper's BAZAAR загвараар дамжуулан өнөө үед соёлыг юу бүрдүүлж буйг хүчин зүйлсийг судалж, энэ үеийн хамгийн чухал түүхийг өгүүлдэг." Харин эзэмшигч, нийтлэлч Херст өөрийн сэтгүүлийг "Ямар ч насны эмэгтэйчүүдэд зориулсан загварын эх сурвалж болдог, алсын хараатай, бие даасан, мэдрэмжтэй стилист, гэрэл зурагчин, дизайнеруудыг харуулдаг" гэж тодорхойлсон.

Тус сэтгүүл нь арт директор Алексей Бродович (1934-1958 онд тус сэтгүүлтэй хамтран ажилласан)-ийн удирдлаган дор шинэлэг урлагийн чиглэлээр алдартай болсон. Норман Норелл шинэлэг гэрэл зургийн талаар дурдаж Harper's Bazaar-г "гэрэл зурагчдын сэтгүүл" гэж нэрлэсэн.