Хартум
Харагдац

Харту́м (араб. الخرطوم, англ. Khartoum) — Суданы нийслэл хот. Цагаан болон Цэнхэр Нил мөрний бэлчир дээр оршдог хот. Эндээс Нил мөрөн хойд зүгт Египет болон Газар дундын тэнгис рүү урсдаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хотын үүсгэн байгуулагдсан оныг 1823 он гэж үздэг. Хартум нь Суданы таван мужийг захирч байсан Хукумдарын (Египетийн ерөнхий захирагч) суудаг газар байв. 1862 онд Хартум хотын хүн ам 45,000 байжээ.
Маш сайн байршилтай тул Хартум хот нь Зүүн Хойд Африкийн худалдааны төв болсон.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]| Он | Хүн ам | |
|---|---|---|
| Хот | Хот орчимтойгоо | |
| 1907 | 69 349 | мэдээл үгүй |
| 1956 | 93 100 | 245 800 |
| 1973 | 333 906 | 748 300 |
| 1983 | 476 218 | 1 340 646 |
| 1993 | 947 483 | 2 919 773 |
| 2008 (тооллого) | 639 598 | 5 274 321 |