Jump to content

Харчин баруун гарын хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Харчин баруун гарын хошуу нь Чин улсын үеийн Зостын чуулганы дотор багтаж байсан нэгэн хошууны нэр юм.1635 онд Чин улсад дагаар орох үед нь Харчин аймгийг баруун, зүүн, дундад гэсэн гурван хэсэгт хувааж, Зостын чуулганд харъяалуулжээ. Энэ нь одоогийн Хөбэй мужийн Пинчуань шянь-ий нутаг юм. 1893 оны Жиньданьдаогийн хядлагаар Монголчуудын хүйс тэмтэрч, хятадууд олноор суурьшиж эхэлсэн. 1913 онд нэрийг нь өөрчилж Пинчуань шянь болгож, 1931 онд хошууны захиргааг болиулж, Жяньпин шянь, Данингийн автономит тойргийг байгуулжээ. 1940 онд хуучин нэрийг сэргээж, Пинжуань хотод төвлөрүүлсэн. 1945 онд дахин татан буулгаж, Жяньпин шянийг байгуулсан. 1946 онд Харчин баруун гарын хошууг байгуулж, вангийн яамыг байгуулсан. 1949 оноос Харчин хошууг байгуулж, Өвөр Монголд нэгтгэсэн.

Засаг ноёдын үе залгамжлал

[засварлах | кодоор засварлах]
Засаг ноёдын үе залгамжлал[1][2]
НэрЦолБүрэн эрхийн хугацааТайлбар
ГүрүсхивЗасаг, төрийн Дүүрэн бэйл1635-16581635 оноос засаг тавнан, 1636 оноос засаг хошууны Төрийн Дүүрэн бэйс, 1650 оноос засаг төрийн Дүүрэн бэйл
ТубасэрэнЗасаг, төрийн Дүүрэн бэйл1658-1664
БандаршааЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1664-16721664 оноос засаг төрийн Дүүрэн бэйл, 1668 оноос засаг төрийн Дүүрэн жүн ван
ЖасЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1672-1704
ГалсанЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1704-1711
СэрэнЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1711-1717
ЯдамжавЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1717-1739
РаднаашидиЗасаг, чин вангийн зэрэг, төрийн Дүүрэн жүн ван1739-17871739 оноос төрийн Дүүрэн жүн ван, 1783 оноос чин вангийн зэрэг
DonjobsebtenЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1787
МанзубазарЗасаг, чин вангийн зэрэг, төрийн Дүүрэн жүн ван1787-1828
Буни-АрьяабалЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1828-1836
ЦэвэгдоржЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1836-1868
ВанчигнамжилЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1868-1898
ГүнсэнноровЗасаг, хошууны Дүүрэн чин ван1898-1931

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. "清史稿/卷209 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2026-04-06.
  2. 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 47. ISBN 978-7-227-06076-5.