Хар хятан улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Хар Хятан» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Хар Кидан улс. 1200 оны орчим

Хар хятан (хидан, кидан) буюу Баруун (хожуу) ЛяоТөв Азид төвлөсөн, монгол угсааны хятан хүний байгуулсан хант улс байв. Хятадын хойд нутагт төвлөсөн Хятан улсыг зөрчидийн Алтан улс цохин мөхөөхөд үлдэгдэл нь баруун одож Елюй Даши 1124 онд Хар хятан улсыг үүсгэжээ. 1218 онд найманы Хүчлүгийг байхад Их Монгол улсын цэрэг дайлан эзэлснээр мөхсөн.

Тэнгэр уул, Долоон усан, Эмил гол, Тарвагатайн нуруугаар нутаглаж, Баласагун орчим нийслэл тогтож байв.

Түүх[засварлах | edit source]

Зөрчидийн Алтан улс хятадын Сүн улстай холбоолон Хятан улсыг удаа дараа уулгалсаар мөхөөсөн. Аргагүйдэн Елюй Даши үлдсэн ноёд, албатыг авч баруунш одон 1124 онд «гүр хан» цол өргөмжлөгдөж Хар хятан улсыг үндэслэв.

1134 онд Хар ханы улсыг довтлон Баласагуныг эзэлж нийслэл болгон суув. 1137, 1141 онд хятанчууд харлугтай холбоолон Катван гэдэг газар Баруун хар хан болон сельжукийн цэргийг дийлж, Хорезмыг уулгалан улсаа батжуулжээ.

1151–1161 онд Дашийн хүү Илия, 1161–1177 онд охин Пусувань төр барив.

Улс дотоодын самуунтай болж, эцэст нь Найман аймгийн Хүчлүг ханхүү гүр ханыг түлхэн хан ширээнд суужээ. Чингис хааны төрд халтай учир Их Монгол улсын цэрэг 1218 онд Хүчлүгийг дайлан дарж, газар нутгийг хураан авчээ.

Кара Кидан буюу Хар Хятан гэдэг нь Хар Хиадан гэсэн үг. Өөрөөр хэлбэл Киат буюу Хиад угсаанаас Хиад боржигон, Хиадан аймаг үүсэж, Хиадан нар Зүрчид нар ялагдаж баруун зүгт Уйгур нутагт очсон нь Хар Хиадан гэж нэрлэгдсэн. Хар Хиадан нар МЭ-ний 9-р зуунаас 11-р зуун буюу Чингис хааны Их Монгол улс байгуулагдах хүртэл оршин тогтносон бөгөөд Монголын нууц товчоонд гардагаар Хэрэйдийн Тоор /Тогор/ Ил хааны авга ах Гүр хаан Чингис хаанаас зугтан Хар Хиадан нар дээр очиж тэдний хааны хүргэн болж, хааныг гэрийн хорионд хийж, өөрөө хаан сууж, улмаар Хорезмын хааны захын хотууд болох Отрар хот хавийг довтлон үймүүлж эхэлсэн нь Хорезмын улстай наймаа хийх зорилготой Отрар хотод очсон Их Монгол улсын 500 худалдаачныг тагнуул хэмээн андууран цаазлахад хүргэсэн байдаг. Хар Хиадан нарын удам Дөрвөн Ойрдууд болохыг Киргизийн Манас туульд дурдсан байдаг. Манас (хир. Манас дастаны) бол Манас баатрын тухай өгүүлсэн хиргис ардын тууль юм. 100 мянга орчим мөртэй тус тууль нь Хомерын "Одиссей", "Илиада", эртний Энэтхэгийн "Махабхарата"-тай эн зэрэгцэхүйц өв билээ. Манас ба түүний үр ач нарын тухай магтан дуулсан энэхүү тууль нь Хар хиаданы үеээс Ойрад-Зүүнгарын хаант улс, халимагуудын цэргийн довтолгооны эсрэг тэмцлийг харуулсан байдаг. XV зууны эхэнд бичигдсэн бичгийн дурсгалд Манасын тухай дурьдсан байдаг боловч уг тууль нь өөрөө 1885 оныг хүртэл цаасан дээр буусан удаагүй аж. Манасын төрсөн, туулийн үйл явдал өрнөдөг цаг хугацааны тухайд VI-X зууны хооронд, XV-XVIII зууны хооронд гэх хоёр янзын үзэл бий.

Манас туулийг хайлдаг хүнийг манасч (манасчи) гэнэ. Манасч нараас алдартайг нь дурьдвал Сагимбай Орозбаков, Саяакбай Каралаев, Шаабай Азизов, Каба Атабеков, Сейдене Молдокова, Юсуп Мамай нар болно. Гэтэл БНХАУ энэхүү туулийг ЮНЕСКО-д өөрийн нэрээр бүртгүүлчихсэн юм.

Хиргисийн нийслэл Бишкекийн олон улсын нисэх онгоцны буудал зэрэг олон газрууд Манасын нэрээр нэрлэгдсэн байдаг.

Киан угсааны тухай Эргүнэкон буюу Эргүнэ хунгийн домог (Эргүнэй хүний домог)-т өгүүлдэг. Энэхүү домог нь Жужан (Жужан гэдэг нь эртний монгол буюу хүннү хэлээр зүүн гэсэн утгатай үг) буюу Монгол болон түрэгийн ард түмний дунд яригдан үлдсэнийхээ хувьд энэхүү домгийг турэг голдуу судлаачид түрэгийн домог гэж үздэг ч энэ нь маргаангүй Монголын ард түмний тухай домог юм."Судрын чуулган"-д тэмдэглэгдсэнээр

"Барагцаалбал одоогоос мянга зургаан зуун жилийн тэртээ эрт цагт Монгол хэмээн нэрлэгдэж байсан улс аймаг бусад Түрэг аймагтай зөрчилдөн дайтаж, тэр дайн тулалдаанд ялагдан төгсжээ. Түрэг аймгууд нь монголчуудыг ялан дарж, хядахад нь 2 айлын эр эм хосууд үлдсэн гэж ярьдаг. Эдгээр хоёр өрх айл дайснаас зугатан нэвтрэн очиход бэрх бартаатай ганц нарийн жимээс өөр хаанаасаа ч орох замгүй уул хад, их ой хүрээлсэн хэцүү нутагт очжээ, Тэр нь уул хадны дундуур элбэг өвстэй эрүүл тал нутаг байжээ. Тэр хоёр эр хүний нэр нь Нэгүс, Хиан гэдэг байжээ.

Тэр хоёр, тэдний удам олон жил тэр нутагтаа сууж, өнөржин үржжээ. Энэхүү Монгол угсаатны угсаа гарвал нь Эргүнэй хүн буюу Эргүний дайчин эрсээс үлдсэн тэр хоёр хүнээс үүдэлтэй. Тэд үржиж олширсоор тэдний нэр нь овгийн нэр болжээ. Чингээд тэнгэр ивээсэн учир дөрвөн зуугаад жил болоход тэд нар олон салбар болоод, тоогоороо бусдаасаа давамгайлж Хиад, хиадан буюу Кидан, хятан гэж түүхэнд бичигдэн үлджээ.

Овог гэдэг нь тухайлсан яс омогт харъяалагддаг хүмүүс юм. Эдгээр овог нь дахин салаалдаг байв. Одоо үед монгол аймгуудад журам болсноор эдгээр салаанаас гарсан хүмүүс хоорондоо гол төлөв садан байдаг. Монгол-Дарлиганчууд бол тэд юм.


Монголын нууц товчоо-нд байдаг Чингис хааны язгуур Бөртэ чоно, Гоо маралын домог нь Рашид ад дины Судрын чуулганы Эргүнэ хүний домгийн үргэлжлэл гэж үзэж болох юм. Монголын нууц товчоо-нд өгүүлэхдээ Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ гэсэн байдаг.

Таван гүр хан[засварлах | edit source]

Мөн үзэх[засварлах | edit source]

Зургийн цомог[засварлах | edit source]