Jump to content

Хатагтай Баттерфлай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хатагтай Баттерфлай(Итали дуудлага: [maˈdaːma ˈbatterflai]Италиар [maˈdaːma ˈbatterflai] гэж дууддаг ба “Madama Butterfly” нь Жакомо Пуччинигийн зохиосон гурван бүлэгтэй (анхны хувилбар нь хоёр бүлэгтэй байсан) дуурь бөгөөд либреттог нь Луиджи Иллика болон Жузеппе Жакоза нар итали хэл дээр бичсэн.Schickling каталогийн дугаар нь SC 74 юм.

Энэ дуурь нь Жон Лютер Лонгийн 1898 онд бичсэн “Madame Butterfly” богино өгүүллэгээс сэдэвлэсэн. Харин уг өгүүллэг нь Лонгийн эгч Женни Корреллийн ярьж өгсөн түүхүүд болон Пьер Лотигийн 1887 онд бичсэн хагас намтарчилсан франц роман “Madame Chrysanthème”-д тулгуурласан байдаг.Лонгийн хувилбарыг Дэвид Беласко “Madame Butterfly: A Tragedy of Japan” нэртэй нэг бүлэгтэй жүжиг болгож тайзнаа тавьсан. Энэ жүжиг 1900 онд Нью-Йоркт анх тоглогдсоны дараа Лондон руу шилжиж, тэр жилийн зун Пуччини үзсэн байдаг.

Үүний нэг шалтгаан нь Пуччини бүтээлээ оройтож дуусгасан тул бэлтгэл хийх хангалттай хугацаа байгаагүйг хэлсэн байдаг.Дараа нь Пуччини дууриа засварлуулж, хоёрдугаар бүлгийг хоёр хэсэг болгон хувааж, “Humming Chorus”-ыг гуравдугаар бүлэг рүү холбох гүүр болгон оруулж, мөн өөр өөр бусад өөрчлөлтүүдийг хийсэн.Ингэснээр дуурь амжилт олж эхэлсэн бөгөөд 1904 оны 5-р сарын 28-нд Брешиа хотод болсон тоглолтоос эхлэн ихээхэн амжилтад хүрсэн.