Хатан суудал хайрхан
Харагдац
Хатан суудал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвөөс зүүн тийш 40 гаруй км зайд оршдог 1420.2 м өндөр, унтарсан галт уул юм. Хүрэл зэвсгийн үеийн цөөн тооны булш бий.
Домог
[засварлах | кодоор засварлах]Эрт дээр үед Их Богд уул өндөр шовх оройтой уул байж гэнэ. Гэтэл нэг өдөр хангарди шувуу орой дээр нь суугаад Орог нуураас уух гэтэл Богд уулын орой өндөрдөөд, Орог нуур гурав ширгээд байжээ. Хангарди "Уух усгүй, суух уулгүй газар байна" гээд нисэхдээ Их Богд уулын оройг авч зэлүүд газар хаяснаар Хатан суудал уул үүссэн домогтой ажээ.