Хаусан
| Нэр | |
|---|---|
| IUPAC нэр
Bicyclo[2.1.0]pentane
| |
Өөрөөр тодотгож заагаагүй бол бодисуудын хэвийн төлөв (25 °C [77 °F], 100 kPa) дахь үзүүлэлтүүд. | |
| Мэдээлэлийн хайрцагны эх сурвалж | |
Хаусан (Англи: Housane) буюу бицикло[2.1.0]пентан нь C5H8 химийн томьёо бүхий ханасан циклоалкан юм. Энэ нь тасалгааны температурт өнгөгүй, дэгдэмхий шингэн төлөвт оршдог. Байшингийн зурагтай төстэй хэлбэр дүрстэй тул түүнийг "хаусан" (англи хэлний house буюу байшин гэх үгээс гаралтай) хэмээн нэрлэжээ. Бүтцийн хувьд уг молекул нь циклобутантай нэгдсэн циклопропанаас бүрддэг.
Синтез
[засварлах | кодоор засварлах]Хаусаны анхны синтезийг 1957 онд Криге (Criegee) тайлагнасан бөгөөд тэрээр 2,3-диазабицикло[2.2.1]гепт-2-енийг пиролизийн аргаар задлан гаргаж авчээ.
Бусад гарган авах аргуудаас дурдвал:
- Циклопентадиенээс эхлэн хэд хэдэн үе шаттайгаар
- 2,3-диазабицикло[2.2.1]гепт-2-енийг фотолизод оруулах
- N-фенил-2-оксо-3-азабицикло[2.2.1]гептаны пиролиз
- Циклобутен дээр метиленийг нэмэх
Химийн шинж чанар
[засварлах | кодоор засварлах]Хуузан нь бром болон иодод маш амархан идэвхждэг. Платинум катализаторын оролцоотойгоор тасалгааны температурт устөрөгчжүүлж циклопентан болгодог. Устөрөгчийн бромидтой харилцан үйлчилж бромоциклопентан үүсгэдэг.