Хачин дайн
«Хачин дайн» (франц. Drôle de guerre, англи. Phoney War, герман. Sitzkrieg) — Дэлхийн хоёрдугаар дайны Баруун фронт дахь 1939 оны 9-р сарын 3-наас 1940 оны 5-р сарын 10-ны хоорондох үеийг хэлдэг.

"Phoney War" (англи хэлээр- "хуурамч, бодит бус дайн") гэдэг нэрийг Америкийн сэтгүүлчид 1939 онд анх хэрэглэсэн байна. "Drôle de guerre" гэх франц хувилбарыг (франц хэлээр - "хачин дайн") Францын сэтгүүлч Роланд Доргелес бичэж байжээ. Ийнхүү дайтаж буй талуудын хоорондох цэргийн ажиллагааны мөн чанарыг үүгээр "хачин" гэж онцлон тэмдэглэв - далай дахь цэргийн ажиллагааг эс тооцвол бараг дайтаагүй байна. Дайтад буй талууд Франц-Германы хил дээр зөвхөн орон нутгийн тулалдаанд голдуу Мажино, Зигфридийн хамгаалалтын шугамын хамгаалалт дор тулалдаж байв. Хааяа барууны холбоотнууд Германы аж үйлдвэрийн төвүүдийг онгоцоор бөмбөгддөг байв. "Хачин дайн"-ын үеийг Германы командлал стратегийн завсарлага болгон амс хийх байдлаар бүрэн ашигласан. Энэ үеэр Нацист Герман Польшийн кампанит ажлыг амжилттай явуулж, Дани, Норвегийг эзлэн авч, Франц руу довтлоход бэлтгэж чадсан юм.
Талуудын нөөц боломжууд
[засварлах | кодоор засварлах]Нөөц боломжийн хувьд Их Британи, Франц Германаас илт давуу байсан. Германы хүн ам (Австри, Судетландыг оруулаад) 79,4 сая хүн, Их Британи, Францын колоничлолын эзэнт гүрний хүн ам тус бүр 560 сая, 110 сая хүн байсан.
1939 онд Германд 284 сая тонн, Британийн эзэнт гүрэнд 235 сая тонн, Францад 49,8 сая тонн нүүрс олборлосон байдаг. 19.8 сая, 8.1 сая, 7.4 сая тонн ширэм хайлуулсан бөгөөд 25.6 сая, 13.4 сая, 7.9 сая тонн ган үйлдвэрлэсэн нь эзэнт гүрний нийт үйлдвэрлэл үүнээс ч их байв. Дайны өмнөхөн Герман цэргийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ огцом нэмэгдүүлж, өртөг нь Британийн цэргийн бүтээгдэхүүний өртгөөс ойролцоогоор 3.4 дахин их байсан боловч энэ давуу тал нь түр зуурынх байсан юм. Зөвхөн Их Британи гэхэд Германаас хамаагүй илүү нөөц бололцоотой байсан.
Британийн эзэнт гүрэн хамгийн чухал стратегийн түүхий эд болох цагаан тугалга, резин, вольфрам, молибден, жут зэрэгт бараг монополь эрх мэдэлтэй байсан бөгөөд шаардлагатай бүх төрлийн түүхий эдийг авах боломжтой байв. Харин Герман импортоос хараат байсан юм. Германы бие даасан байдалд хүрэх оролдлого нь үр дүнд хүрэхгүй байсан байна.
Дайны эхлэл
[засварлах | кодоор засварлах]1939 оны 9-р сарын 3-нд Их Британи (өглөөний 5 цагт), Франц (11:00 цагт) Германд дайн зарлав. Үүний дараа 9-р сарын 4-нд Франц-Польшийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Францад суугаа Польшийн Элчин сайд нэн даруй ерөнхий дайралт хийхийг шаардаж эхлэв. Мөн өдөр Их Британийн төлөөлөгчид болох эзэн хааны Жанжин штабын дарга генерал Эдмунд Виллиам Айронсайд, Агаарын цэргийн командлагч маршал Сирил Ньюэлл нар Францад хүрэлцэн ирж, Францын жанжин штабтай хэлэлцээ хийсэн байна. 3-р сарын сүүлээр эхэлсэн нэгдсэн Жанжин штабын хорооны олон хуралдааныг үл харгалзан 9-р сарын эхээр Польшуудад тусламж үзүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө байхгүй хэвээр байжээ.
Дайны төгсгөл
[засварлах | кодоор засварлах]1940 оны 5-р сарын 10-нд "Хачин дайн" дууссан гэж үздэг. Энэ өдөр Германы цэргүүд "Гельб төлөвлөгөө"-ний дагуу төвийг сахисан Бельги, Голланд, Люксембургийн нутаг дэвсгэрт томоохон хэмжээний довтолгооны ажиллагаа явуулж эхэлжээ. Дараа нь Бельгийн нутаг дэвсгэрээр дамжин хойд зүгээс Мажиногийн шугамыг тойрч, Германы цэргүүд Франц руу гүн рүү довтлов. Сар гаруйн дараа байлдааны чадвартай Англи-Францын цэргийн хүчний үлдэгдлийг Дункеркийн бүс рүү хөөж, тэндээсээ Их Британи руу гарч ухарсан байна. Дайны бүрэн хэмжээний үе шат эхэлж, Их Британи Германы агаарын цохилтод өртөж эхлэв.