Хашхүүгийн Наранжаргал
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Хашхүүгийн Наранжаргал | |
|---|---|
| Төрсөн | 10 сарын 13, 1954 Завхан аймгийн Нөмрөг сум |
| Боловсрол | Уралын Политехникийн Их сургууль |
Овог нэр: Хашхүүгийн Наранжаргал
Боловсрол: Уралын Политехникийн Их Сургууль /Орос, англи хэлтэй/
Ажил мэргэжил: Глоб Интернэшнл ТББ-ын тэргүүн
Гавьяа шагнал:
- 1996 онд Монголын шилдэг 100 эмэгтэйгээр тодорсон
- Оросын судлаач Ю.Кручкиний "Монгол" энциклопедийн "Хэн нь хэн бэ?" бүлэгт нэр нь бичигдсэн
Товч танилцуулга:
Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, МЧАСЭ-ийн дэд ерөнхийлөгч, "Чөлөөт хэвлэл" сангийн Удирдах зөвлөлийн дарга, МННХ (Соросын сан)-гийн Иргэний нийгмийн хөтөлбөрийн Шинжээчийн зөвлөлийн гишүүнээр
1995-1996 онд Европын Холбооны "ТАСИС" хөтөлбөрийн хүрээнд МЧАСЭ-аас ОУСХ-тай хамтран хэрэгжүүлсэн "Ардчиллын төлөөх хэвлэл мэдээлэл", "Сонгууль сурвалжлах нь" төслийн орон нутаг дахь зохицуулагч
1996,1998 онд ОУСХ-ны томилолтоор Казах, Кыргыз, Узбек, Тажик улсад ажилллаж, Хэвлэл мэдээллийн байдлын талаар тайлан бичсэн.
Х.Наранжаргал нь МУИС, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим, Хэвлэлийн Хүрээлэнгийн Сэтгүүл Зүйн Дээд Курст Телевизийн онол дадлагын хичээл зааж байсан. Дэлхийн 30-аад оронд очиж, төрөл бүрийн уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцсон.
Олонд танигдсан үйл:
Иргэний мэдэх эрхийн төлөө тууштай тэмцэгч
Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:
“Мэдлэгтэй иргэн бол хүчирхэг. Энэ бол Глоб интернэшнл төрийн бус байгууллагын уриа. Өнөөдөр хэн нэгэнд тохиолдож байгаа хууль бус үйлдэл маргааш илүү олон хүний эрх зөрчигдөх эхлэл болно. Тиймээс үргэлж бусдыг гэсэн сэтгэлтэй байх нь чухал. Хүсэл зориг байвал хүн болгон хүний эрхийг хамгаалагч болох боломжтой гэж тэрээр үздэг.
1999 онд Глоб интернэшнл ТББ-ыг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин таатай байснаар хөгжих ёстой юм байна гэдгийг ойлгон, нөлөөллийн ажлаа эхлүүлжээ.
Олон нийтийн радио телевизийн тухай хууль,... мэдээллийн ил тод байдлын тухай, мэдээлэл авах эрхийн тухай хууль батлуулахад 14 жил зарцуулсан.
Иргэний боловсрол гэдгийг багаас нь бий болгож байх хэрэгтэй. Хүний мэдээлэлтэй байх эрх бол амьд явах эрхтэй нь цуг бий болдог. Бидний харах, үнэрлэх, амтлах, сонсох гэдэг мэдрэхүйн эрхтэнээрээ дамжуулаад анхдагч мэдээллийг авч байгаагаа сайн ойлгодоггүй. Төрийн байгууллагаас мэдээлэл авах эрх сургуулийн захиргаанаасаа мэдээлэл хүсэж байгаа сурагчаас эхлэнэ тэгэхээр үүнийг багаас нь төлөвшүүлэх нь чухал юм гэсэн байр суурьтай байдаг нэгэн.
Эх сурвалж: Монголын Радио 2020 оны 4 сарын 15:
http://share.time.mn/download.shtml?id=6lpjmo7me3m0al506en9h8d0v7