Jump to content

Хаш/өндөгөн ногоо/-тариалах (Органик хүнсний ногоо тариалах)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ургалтын хугацаа: Барбентане, Мадонна –90 хоног Бегемот –100 хоног Карликовый ранний 90-100 хоног

Хөрс: Үржил шимтэй бөгөөд агаарын хангамж сайтай, чийглэг.

Нягтаршил: 1 м2 талбайд 6-8 ургамал. Мөр хоорондын зай 60-70 см Ургамал хоорондын зай 25-35 см

Усалгаа: Цэцэглэх хүртэл 1 м2-д 5-7 литр орохоор тооцож, 5 хоногт нэг удаа усална. Цэцэглэх, жимслэх шатанд 12- 15 литр хэрэглэнэ. Хураалт хийснээс хойш 10-12 литр орохоор тооцно.

Сийрүүлэлт: Усалгаа бүрийн дараа сийрүүлэлтийг хийнэ.

Суулгалт: 60-70 хоногийн настай үрслэг суулгана. Хэрэв 45-50 хоногтой үрслэг шилжүүлж байгаа бол дулааны хангамжийг сайжруулахад анхаарах хэрэгтэй.

Өвчин хортон: Жимслэх үеэр ургамалд бөөс гарвал 10 литр усанд 1 шилэн аяга үнс найруулж, бага зэрэг тамхи нэмж шүршинэ. Шүлхий хачигны эсрэг 10 литр усанд 1 аяга сармис, ийм хэмжээний багваахай хандалж, бага зэрэг саван нэмж шүршинэ.

Хөрс боловсруулалт

Хагалгааны өмнө 1м2 талбайд 6-8 кг ялзмаг хийнэ. Өмнө жил бордож байсан бол бордооны нормыг бууруулна.

Тариалалт

Хөрсний дулаан +15*C –аас давах үеэс эхэлнэ. Үрийг томчилж, марганцийн 1 % уусмалд 20 минут ариутгаж, цэвэр усаар угаана. Үрслэгийг болж өгвөл хоовонд 60-70 хоног бойжуулна. Богино болцтой сортын үрслэгийг мөр хооронд 50 см, тууз хооронд 90 см, ургамал хооронд 40 см зайтай тарина. Ердийн сортыг мөр хооронд 70 см, ургамал хооронд 30-35 см зайтай суулгана.

Арчилгаа

Суулгаснаас хойш 7 хоногийн дараа сойж эхэлнэ. Урт иштэй сортод 8-10, богино иштэй сортод 5-6 багц цэцэг үлдээж, нэг ишээр ургуулна. Ургах явцад салааг бүгдийг авна. Мөр хоорондын зайг сайтар сийрүүлж, өвчилж, шарласан навчийг байнга авна. Мөн 3 см зузаан шороогоор 3-аас доошгүй маналт хийнэ. Усалгааг бүлээн усаар хийх бөгөөд усалгааны дараа салхи оруулж, харьцангуй чийгийг бууруулна. Чийг ихэдвэл үрэвч унах төдийгүй, мөөгөнцрийн өвчнөөр өвчилнө. Хаш +24 - +26*C дулаанд сайн ургана. Үржлийн эрхтэнд тоос хүртээлтийг сайжруулах үүднээс ургамлыг доргиосны дараа усалгаа заавал хийнэ. Үүнээс 2 цагийн дараа агааржуулалт хийж, харьцангуй чийгийг бууруулна. Цэцэглэлтийн үед үүнийг хийж занших нь чухал. Жимслэх үеэр нэмэлт тэжээл өгвөл ургац нэмэгдэнэ. Усалгаа болон бууцыг ихдүүлснээр мөн гэрэл дутагдсанаар навч хуйлрах, хар ногоон өнгөтэй болох, ногоон масс ихээр нэмэгдсэнээр баг цэцэг муу гарч, жимс жижгэрч, тоо нь цөөрч, ургац багасна.

Ургац хураалт

Хураалтыг жимс боловсорсон тухай бүрд нь хийнэ. Хүрэнтэж эхэлсэн жимсийг хураагаад нартай газар тавихад 2 хоногт бүрэн улайна. 1 м² талбайгаас 4-5 кг ургац өгдөг. Жимс нь 200-400 гр хүрч томорно.

Ач холбогдол

Хаш нь холестрин бууруулж, зүрх судасны өвчтэй болон элэг, цөс муутай хүмүүс, хөгшин хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Мөн хавантай хүнд идүүлэхэд сайн.