Хедо Туркоглу
Хидайет "Хедо" Туркоглу (Турк: Hidayet "Hedo" Türkoğlu, 1979 оны гуравдугаар сарын 19-нд Стамбул хотод төрсөн) — Туркийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Клипперс багийн хүчний довтлогч юм. Туркийн Эфес Пилсен (1996—2000) багаас 2000 оны драфтад оролцож №16-гаар Сакраменто Кингc[1] (2000—2003) багт сонгогдон НБА-гийн гараагаа анхны Турк гаралтай тоглогч болон эхлүүлж байв. Сан Антонио Спарс (2003—2004), Орландо Мэжик (2004—2009), Торонто Рэпторс[2] (2009—2010), Финикс Санс[3] (2010) багуудад тоглож байгаад Орландод[4] 2010 онд эргэн ирсэн байдаг. Орландод хоёр ч удаа 39 оноо авсан нь дээд үзүүлэлт нь юм.[5] 2014 оны нэгдүгээр сарын 16-нд Лос Анжелес Клипперс багт чөлөөт наймаагаар элссэн.[6] 2001 оны НБА-гийн хоёр дахь шинэ багийн бүрэлдэхүүн, 2009 оны НБА-гийн оны ахисан тоглогчоор тус тус нэрлэгдэж байсан Туркоглу Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2001 оны Европын мөнгө, 2010 оны Дэлхийн мөнгөн медаль хүртэж байв.
Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Contact rickchand: Comment (2006-10-16). Five Tiny Tidbits On: The Orlando Magic. Deadspin.com. 2011-12-26-д хандсан.
- ↑ Raptors Acquire Turkoglu, George and Wright. NBA.com (2009-07-09). 2009-07-09-д хандсан.
- ↑ Suns Acquire Hedo Turkoglu. NBA.com (2009-07-14). 2010-07-14-д хандсан.
- ↑ Magic Receive Turkoglu, Richardson & Clark From Suns. NBA.com (2010-12-18). 2010-12-18-д хандсан.
- ↑ Scanlon, Dick (April 5, 2007). Turkoglu's Hot Hand Can't Save Magic as Raptors Pull Off Win. Theledger.com. 2011-12-26-д хандсан.
- ↑ CLIPPERS SIGN FORWARD HEDO TURKOGLU. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (January 16, 2014). January 16, 2014-д хандсан.
Холбоос[засварлах | кодоор засварлах]
«Лос Анжелес Клипперс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Дэвис • 1 Фармар • 3 Пол • 4 Редик • 6 Жордан • 8 Туркоглу • 10 Хоус • 11 Кроуфорд • 13 Удох • 22 Барнс • 25 Риверс • 30 Уилкокс • 31 Жонс • 32 Гриффин • дасгалжуулагч Док Риверс |
![]() ![]() | |
---|---|
4 Сенк Акьол • 5 Синан Гюлер • 6 Эмир Прелжич • 7 Омер Онан • 8 Эрсан Ильясова • 9 Иззет Tюркьилмаз • 10 Керем Тунчери • 11 Огуз Саваш • 12 Омер Ашик • 13 Эндер Арслан • 14 Энес Кантер • 15 Хедо Туркоглу • Дасгалжуулагч: Орхун Энэ |