Хеликобактер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

2005 онд 11 жилээр хүний биед амьдрах чадвартай Хеликобактерийг тийм ч гэм хоргүй амьтан биш гэдгийг баталсан Австралийн эрдэмтэн Барри Маршалл, Жим Уоррен нарыг Нобелийн шагналаар шагнасан юм. Ходоодны шарх болон ходоодны үрэвслийн 80 хувь нь хеликобактерийн “хийсэн ажил” байдаг нь тогтоогджээ. Энэ тохиолдолд нэн даруй эмчилгээ хийлгэхгүй бол хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог. Хеликобактерийн халдвараас сэргийлэх • Хүн бүр өөрийн аягатай байх (ажил, гэр, албан тасалгаандаа) • Шүдний сойзоо бусадтай хольж солихгүй байх (хеликобактерийн эмчилгээ хийлгэж дууссан бол хуучин сойзоо солих) • Хеликобактери нь бохир аяга, халбагаар хамгийн их дамжих учраас гадуур хооллохоос зайлсхийх, хэрэв зайлшгүй гадуур хооллох шаардлага гарсан тохиолдолд цэвэр орчин сонгох эсвэл нэг удаагийн аяга халбага сэрээ хэрэглэх нь таныг халдвар авахаас сэргийлнэ. • Ходоодны шархыг та үнсэлтээр ч дамжуулан авч болно! Хэрэв халдвар авсан тохиолдолд хеликобактерийг илрүүлэх Өвчний шинж тэмдэг шууд илрэхгүй, харин бие организмийн дархлаа сулрах, стрессд орох, хоол өөрчлөгдөх, ангина ханиад томуугаар өвчлөх үед хеликобактери идэвхижиж өвчний шинж тэмдэг илэрч болно. Энэ үед ходоодны хүчил ихэссэнтэй холбоотойгоор ходоодоор хатгаж өвдөх, дүүрэх, цанхайх, цээж гашуун оргиж хорсох, хоолны дуршил буурах, амнаас эвгүй үнэр үнэртэх, дотор муухай оргих, огих бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. • Бактерийн эсрэг бие илрүүлэх цусны шинжилгээ өгөх. Гэхдээ саяхан халдварлагдсан, эсвэл эмчилгээ дөнгөж дууссан бол шинжилгээгээр илрэхгүй байж болзошгүй. Иймд ФГДС дуран залгиж, ходоодноос сорьж аван микроскопоор харж бактер байгаа үгүйг үздэг • Амьсгалын тест Тусгай шингэн уулгаж шинжлэх ба шингэн уулгахаас өмнө болон шингэн уусны дараа амьсгалаар гарч байгаа агаарын найрлагыг харьцуулдаг. Хеликобактер байгаа бол агаарын найрлага өөрчлөгддөг. • Өтгөний шинжилгээ нь хеликобактерийг илрүүлэх хамгийн найдвартай арга. Дахин халдварлахаас зайлсхийхийн тулд гэр бүлийн гишүүн бүрт шинжилгээ хийлгэх хэрэгтэй.шүү