Хельмут Шмидт

Хельмут Шмидт (герман. Helmut Heinrich Waldemar Schmidt; 1918 оны 12-р сарын 23-нд Хамбург хотод төрсөн — 2015 оны 11-р сарын 10-нд Хамбургт нас барсан) — Германы төрийн болон улс төрийн зүтгэлтэн, социал-демократ намын гишүүн. 1974-1982 онд ХБНГУ-ын Холбооны 5 дахь канцлер байсан.
Дайны дараа Шмидт Хамбургийн их сургуульд эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, 1949 онд төгссөн. 1946 оны 3-р сард Германы Социал Демократ Намд (SPD) элссэн байна. 1947-1948 онд тэрээр Британийн эзэлсэн бүсэд Социалист Германы оюутны холбоог тэргүүлж байжээ.
Сургуулиа төгсөөд Карл Шиллер тэргүүтэй Хамбургийн Эдийн засаг, тээврийн яаманд туслах ажилтан, дараа нь хэлтсийн даргаар ажилласан. 1953-1962 онд ХБНГУ-ын Бундестагийн гишүүн байсан.
Вилли Брандт засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа огцорсны дараа Бундестаг 1974 оны 5-р сарын 16-нд 267 саналаар Хельмут Шмидтийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 5 дахь канцлераар сонгосон байна. Түүнийг ажиллаж байх үеийн хамгийн том сорилт бол дэлхийн эдийн засгийн уналт, 1970-аад оны нефтийн хямрал, түүний удирдлага дор Герман бусад аж үйлдвэржсэн орнуудаас илүү сайн ажилласан, мөн тэтгэврийн санхүүжилт байжээ.
Тэрээр Францын Ерөнхийлөгч Валери Жискар д'Эстэнтэй хамт Герман-Францын харилцааг сайжруулж, Европын цаашдын интеграцчлалын талаар шийдэмгий алхам хийсэн. Х.Шмидт ажлаа авсны дараахан Европын Зөвлөл байгуулагдсан юм.