Херберт Асквит
Оксфорд ба Асквитын гүн | |||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Асквит ойр. 1910 | |||||||||||||||||||||||||||||||||||
| Их Британийн ерөнхий сайд | |||||||||||||||||||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 1908 оны 4 сарын 5 – 1916 оны 12 сарын 5 | |||||||||||||||||||||||||||||||||||
| Хаан | |||||||||||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Хенри Кэмпбелл-Баннерман | ||||||||||||||||||||||||||||||||||
| Дараах | Дэвид Ллойд Жорж | ||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||
| Лордуудын танхимын гишүүн | |||||||||||||||||||||||||||||||||||
| Үе залгамжлал 1925 оны 2 сарын 10 – 1928 оны 2 сарын 15 | |||||||||||||||||||||||||||||||||||
| Дараах | Жулиан Асквит | ||||||||||||||||||||||||||||||||||
| Парламентын гишүүн | |||||||||||||||||||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 1920 оны 2 сарын 12 – 1924 оны 10 сарын 9 | |||||||||||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Жон Маккалум | ||||||||||||||||||||||||||||||||||
| Дараах | Эдвард Мичелл | ||||||||||||||||||||||||||||||||||
| Сонгуулийн тойрог | Пэйсли | ||||||||||||||||||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 1886 оны 7 сарын 27 – 1918 оны 11 сарын 25 | |||||||||||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Жон Бойд Киннеар | ||||||||||||||||||||||||||||||||||
| Дараах | Александр Спрот | ||||||||||||||||||||||||||||||||||
| Сонгуулийн тойрог | Зүүн Файф | ||||||||||||||||||||||||||||||||||
| Хувийн мэдээлэл | |||||||||||||||||||||||||||||||||||
| Төрсөн | Херберт Асквит 12 9 сарын 1852 Англи, Йоркширын Баруун Райдинг, Морли | ||||||||||||||||||||||||||||||||||
| Нас барсан | 15 2 сарын 1928 (75 насалсан) Англи, Беркшир, Саттон Кортени | ||||||||||||||||||||||||||||||||||
| Оршуулсан газар | Саттон Кортени, Олл Сэйнтс Сүм | ||||||||||||||||||||||||||||||||||
| Улс төрийн нам | Либерал | ||||||||||||||||||||||||||||||||||
| Эхнэр, Нөхөр |
| ||||||||||||||||||||||||||||||||||
| Хүүхэд | 10 (Рэймонд, Херберт, Артур, Виолет, Кирил, Элизабет and Энтони болон бусад) | ||||||||||||||||||||||||||||||||||
| Боловсрол | Лондон хотын сургууль | ||||||||||||||||||||||||||||||||||
| Төгссөн сургууль | Оксфордын их сургууль, Баллиол коллеж | ||||||||||||||||||||||||||||||||||
| Мэргэжил | Хуульч | ||||||||||||||||||||||||||||||||||
| Гарын үсэг | |||||||||||||||||||||||||||||||||||
Оксфорд болон Асквитын 1-р Гүн Херберт Хенри Асквит (англи. Herbert Henry Asquith, 1st Earl of Oxford and Asquith; 1852 оны 9-р сарын 12-нд Английн Баруун Йоркшир гүнлигийн Морли хотод төрсөн — 1928 оны 2-р сарын 15-нд Оксфордшир гүнлигт нас барсан) — Британийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн, Либерал намаас 1908-1916 онд Их Британий Ерөнхий сайдаар ажилласан хүн.
Тэрээр томоохон либерал хууль тогтоомжийг боловсруулж, батлах, Лордуудын танхимын эрх мэдлийг бууруулахад гол үүрэг гүйцэтгэсэн улс төрч. 1914 оны 8-р сард Асквит Британийн эзэнт гүрнийг Дэлхийн нэгдүгээр дайнд оруулсан хүн. 1915 оны турш түүний засгийн газрыг зэвсгийн хомсдол, Дарданеллийн довтолгооны ажиллагаа бүтэлгүйтсэний улмаас хатуу шүүмжилж байв. Тэрээр бусад намуудтай хамтран Эвслийн засгийн газар байгуулсан боловч шүүмжлэлийг дийлж чадаагүй тул 1916 оны 12-р сард огцрохоос өөр аргагүй болсон юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Херберт Асквит Английн Баруун Йоркширын Морли хотод ноосны худалдаачин Жозеф Диксон Асквит (1825–1860) болон түүний эхнэр Эмили Уильямс нарын 5 хүүхдийн хоёр дахь нь болж төрсөн ажээ.
Херберт Асквитын эцэг түүнийг 8 настай байхад нас баржээ. Тэрээр Лондон хотын сургуульд сураад 1870 онд Оксфордын их сургуульд элсэн орж хуульч мэргэжлээр сурсан байна. Төгссөнийхөө дараа мэргэжлээрээ ажиллаж, 1877 онд эмчийн охин Хелен Келсалл Мелландтай гэрлэж таван хүүхэдтэй болжээ. Асквитын анхны эхнэр 1891 онд хижиг өвчнөөр нас барсан байна.
1886 онд тэрээр Зүүн Файфаас парламентад анх сонгогдоод хэд хэдэн удаа дахин сонгогдож 1918 он хүртэл суудлаа хадгалж үлджээ. 1892 онд тэрээр Уильям Гладстоны кабинетын Дотоод хэргийн сайдаар томилогджээ.
1905-1908 онуудад тэрээр Сангийн сайдаар ажиллаж байсан.
1908 онд Асквитыг VII Эдвард хаан уламжлал ёсоор Их Британийн Ерөнхий сайдаар томилжээ. Түүний засаглалын үед нийгмийн даатгал, улсын тэтгэврийг нэвтрүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хэд хэдэн чухал шинэчлэл хийгдсэн юм.
1916 онд Дэлхийн нэгдүгээр дайны оргил үед Херберт Асквит парламентын дэмжлэгийг алдаж, огцорчээ.
1925 онд Асквитт Виконт Асквит, Оксфордын гүн, Асквит гэсэн цол хэргэмтэй пэр цолыг хүртжээ. Тэрээр 1926 онд Либерал намын даргын албан тушаалаасаа огцорсон.
Херберт Асквит өмнөх харвалтын хүндрэлээс болж 1928 онд нас барсан байна.